Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
Б. Марал
2026-04-30
/
Улс төр

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордны "Их засаг" танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ нээж үг хэлэхдээ уг хуулийн төслийг өмнөх өдөр УИХ-ын гишүүдэд танилцуулсан бөгөөд өнөөдөр салбарын төлөөлөл, олон нийтийн санал авах зорилгоор хэлэлцэж байгааг онцлов. Тэрбээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас боловсруулж буй хуулийн төсөлтэй давхцахаас сэргийлж, ажлын хэсгээс тусдаа төсөл өргөн мэдүүлэх шаардлагагүй гэж үзсэнийг дурдлаа. Мөн байгаль орчны салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр боловсруулж буй болон хэлэлцүүлгийн шатанд байгаа нийт 14 хуулийн төслийн талаар танилцуулж, ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлаас өмнө зарим хуулийн шинэчилсэн найруулгыг батлах шаардлагатайг онцолсон байна.

Хэлэлцүүлгийн үеэр салбар бүрийн оролцоог хангах зорилгоор дэд ажлын хэсэг байгуулах талаар дурдсан бөгөөд уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 50 гаруй хүн оролцов.

Мөн хуульч, судлаач Р.Лхагвабаяр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, орчны бүсийн зохицуулалтын хэрэгжилт, шинэчилсэн найруулгын төслийн талаар илтгэл танилцууллаа. Тэрбээр уг хууль 1994 онд батлагдсанаар Монгол Улсын байгалийн бүс бүслүүр, ховор ан амьтан, ургамлыг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлов.

Одоогийн байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 20.8 хувь буюу 32.8 сая га талбайг хамарсан 120 тусгай хамгаалалттай газар нутаг байна. Цаашид энэ сүлжээг 2030 он гэхэд 30 хувь, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ.

Хуулийн хэрэгжилтийн үнэлгээгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалт, аялал жуулчлалын үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох, санхүүжилтийн олон эх үүсвэрийг бий болгох, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хот суурин орчмын газар ашиглалттай холбоотой хүндрэлүүдийг шийдвэрлэх шаардлагатай байгааг дурдсан байна.

Шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 57 зүйлтэй бөгөөд нэр томьёоны тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэх, эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, мэдээллийн сан, бүртгэл, уялдаа холбоог сайжруулах зэрэг зохицуулалтыг тусгажээ. Мөн нутгийн иргэдэд хадлан, бэлчээр, ахуйн хэрэгцээнд зориулан газар ашиглах боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгох, хот, суурин орчмын бүсэд үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлийг тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хуулийн төслийн талаар санал хэлж, асуулт асуусан бөгөөд аялал жуулчлалын салбарын төлөөллүүд хөрөнгө оруулалтыг дэмжих, газар ашиглалтын хугацаа, зөвшөөрлийн шийдвэрлэх хугацааг тодорхой болгох шаардлагатайг онцоллоо. Мөн иргэдээс газар ашиглалттай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох санал гаргасан байна.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байгаль орчныг хамгаалах бодлогыг нэгдүгээрт тавихын зэрэгцээ салбарыг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28