ЭТТ ХК-ийн зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөг хэмнэнэ
Б. Марал
2026-02-09
/
Улс төр

ЭТТ ХК-ийн зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөг хэмнэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ням гарагт /2026.02.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны долоодугаар сард өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцаж, нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэллээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зардлаа бууруулж, ашигт ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлаа хангах, байгаль орчинд ээлтэй технологийн шинэчлэл хийх хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийг барьж байгуулсан уурхайчид, инженер техникийн ажилтнуудад Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий  сайд талархал илэрхийллээ.

12.6 км үргэлжлэх байгууламж ашиглалтад орсноор нүүрсийг тасралтгүй, найдвартай тээвэрлэх боломж бүрдэж байна. Мөн баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах нөхцөл бий болж байгаа төдийгүй тээвэрлэлтийн явцад үүсдэг тоосжилт 90 хувиар буурч,  авто тээвэртэй холбоотой осол, эндэгдэл гарах эрсдэл “0” буюу эрсдэлгүй болно. Үүнээс гадна нүүрсийг сорчлохгүй олборлож, экспортод гаргах боломжтой болох юм. Жилд 10 сая тонн нүүрс авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78 хувиар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөгийн шууд хэмнэлт бий болно. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг өгсөн. Үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан борлуулсан байна. БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад нүүрс хүргэн борлуулах ажлыг эхлүүлжээ. Цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамааралтай байдлыг бууруулж, зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч байгааг Засгийн газраас бүрэн дэмжинэ гэв. Ерөнхий сайд Г.Занданшатар тус компанийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

Компанийн засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлж, нээлттэй компани болгох хүрээнд:

-Гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж, сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд олон улсын аудит хийлгэх ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан дуусгах, ТУЗ-ийн дэргэд “Олон нийтийн хяналтын зөвлөл”-ийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулах,

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд: 

-УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, Бортээгийн ордыг хамгийн өндөр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах ТЭЗҮ-г эцэслэн боловсруулах, орд ашиглалтын төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулах,

“Баялагтаа эзэн Монгол” зорилтын хүрээнд өгөөжийг иргэдэд хүртээх хүрээнд:

Компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлж, үр ашиггүй зардал, худалдан авалтаас зайлсхийж, санхүүгийн сахилга, хариуцлагыг чанд мөрдөж ажиллахыг даалгалаа.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28