Аудит: 14.4 их наяд төгрөгийн албан шаардлага хүргүүлж, 57.4 тэрбумын акт тавьжээ
Б. Марал
2026-04-29
/
Улс төр

Аудит: 14.4 их наяд төгрөгийн албан шаардлага хүргүүлж, 57.4 тэрбумын акт тавьжээ

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2026.04.28/ хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. 

Монгол Улсын Ерөнхий адуитор С.Магнайсүрэн Үндэсний аудитын газрын 2025 үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мэдээлэлдээ, тус Байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолын дагуу төрийн аудитын байгууллага 2025 онд хуулийн дагуу 18, бодлогоор 19, нийт 37 аудитыг гүйцэтгэж, Монгол Улсын Их Хурал болон холбогдох Байнгын хороодод тус тус хүргүүлсэн гэж байв.

Түүнчлэн дээрх сэдвийн хүрээнд 6974 шалгагдагч байгууллагыг хамруулан санхүүгийн тайлангийн 3677, гүйцэтгэлийн 94, нийцлийн 183, нийт 3954 аудитыг хийж гүйцэтгэснийг дурдаад аудитын дүнд 57.4 тэрбум төгрөгийн 3014 төлбөрийн акт тогтоож, 14.4 их наяд төгрөгийн 7424 албан шаардлага, 5.4 их наяд төгрөгийн 11998 зөвлөмж, 437.9 тэрбум төгрөгийн 296 сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага өгч, 55.8 тэрбум төгрөгийн 51 асуудлыг хууль хяналтын байгууллагад тус тус шилжүүлсэн гэсэн байлаа.

Аудитын үр дүнд 2025 онд улс, орон нутгийн төсөвт 62.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн бол нийт 1,521.1 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аудитад хамрагдсан байгууллагууд хүлээн зөвшөөрсөн нь улсын төсвөөс зарцуулсан нэг төгрөг тутамд 32.1 төгрөгийн санхүүгийн үр өгөөжийг бий болгож, аудитын дүнд төрийн санхүү, төсвийн сахилга бат, засаглалын чанарт бодит нөлөө үзүүлэхүйц асуудлуудыг хөндөж, шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах, аудитын үр нөлөөг дээшлүүлэхэд анхааран ажилласныг Монгол Улсын Ерөнхий аудитор тайландаа онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28