Ногоон тэжээлийг 2-3 ургамлын холимогоор тариалах нь тэжээллэг чанар болон ургацад эерэг нөлөөтэй
Б. Марал
2026-04-29
/
Нийгэм

Ногоон тэжээлийг 2-3 ургамлын холимогоор тариалах нь тэжээллэг чанар болон ургацад эерэг нөлөөтэй

 

Үр тарианы хоёрдогч таримал болох арвай, хошуу будаа, хөх тариа, тритикаль зэрэг таримлыг газар тариалангийн аль ч бүсэд үр болон ногоон тэжээлийн зориулалтаар тариалахад ургалтын хугацааны хувьд бүрэн боломжтой. Учир нь эдгээр таримлууд нь буудайнаас ургалтын хугацаа богино байдаг онцлогтой.

Сорт сонголтын хувьд манай орны нөхцөлд нутагшсан хүнсний арвайн Ноёт, АлагЭрдэнэ, тэжээл болон пивоны зориулалтын Бурхант-1, Бурхант-59, Шимт, хошуу будааны Ровестник, Корифей, тритикалийн Хишигт-15, Анар, хөх тарианы Онохойская зэрэг баталгаажсан ганд харьцангуй тэсвэртэй сортуудыг сонгон тариалахыг зөвлөж байна.

Тос, тэжээл, техникийн таримлын тухайд тариалах агро технологийг нарийн тохируулах, өндөр ургац бус хөрс цаг уурын нөөцөд тулгуурлан дасан зохицох, тогтворжуулах, эрсдэлийг даван гарах технологи барих нь ихээхэн чухал байна.

Тэжээлийн хоёрдогч таримлаас хошуу будааг 5-р сарын 1-10-нд 100-120 кг/га нормоор, арвайг 5-р сарын 15-20-нд 120-140 кг/га нормоор, 5-7 см гүнд тариалбал зохино. Рапс, канолагийн таримлын тухайд богино болцтой буюу ургалтын хугацаа 90-100 хоногтой, ганд тэсвэртэй, халуунд стресс багатай сортуудыг сонгох шаардлагатай.

Рапс, канолаг хаврын нөөц чийг, дулааны тохиромжтой үеийг ашиглаж 5-р сарын 10- 20-нд, 6-8 кг/га үрийн нормоор, хөрсний онцлог, чийгээс хамаарч 2.5-3.5 см гүнд тариалах нь тохиромжтой.

Буурцагт ургамлын хувьд тухайн бүс нутгийн хөрсний нөөц чийг, дулаанаас хамаараад хоногийн дундаж хэм +5-80С-ээс тогтвортой дулаарсан үед вандуйг, +10- 120С-ээс давсан үед шар буурцгийг тариалбал зохино. Вандуйг 5-р сарын эхний 10 хоног, 180-200 кг/га нормоор, 5-6 см гүнд, шар буурцгийг 5-р сарын 15 25-нд, 90-100 кг/га нормоор, 5-6 см гүнд тариална. Хөрсөн дэх хог ургамлын нөөцөөс хамаараад тарилтын дараах гербицид буюу тариалснаас 3-4 хоногт Тристар гербицидийг 2-2.5 л/га нормоор шүрших нь хөгжлийн эхний үеүдэд хог ургамалд дарангуйлагдахаас хамгаална.

Сүүлийн жилүүдэд ногоон тэжээлийн тариалалт эрчимтэй нэмэгдэж байна. Гэвч дан 1 таримал тариалах нь зохимжгүй ба 2-3 таримлын холимог тариалах нь ургац, тэжээллэг чанарын хувьд шаардлагад нийцсэн ногоон тэжээл болно. Манай орны нөхцөлд холимог ногоон тэжээл тариалахдаа 70-80% үет ургамал /хошуу будаа, арвай, тритикал-120-140 кг/, 20-30% буурцагт ургамал /вандуй, гийс 40-60 кг-нийт 180-200 кг/-ын холимог тохиромжтой. Тариалах хугацааны хувьд 6-р сарын 1, 2 дугаар арав хоногт багтаан тариална.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28