“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
Б. Марал
2026-04-28
/
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2026.04.28/ боллоо. Хурлыг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай даргалж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцов.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар: 

1. Компанийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, 

2. Ногдол ашиг хуваарилах эсэх, 

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан;

4. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай зэрэг асуудлыг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэлээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч 5 гишүүн, хараат бус 4 гишүүн нийт 9 гишүүнтэй.  ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа Компанийн тухай хууль, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”, “Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрмийг тус тус үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаж, холбогдох журмын дагуу явуулж өнөөдөр хуралд танилцууллаа. 

 Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, нийт хувьцаа эзэмшигчдэд 2025 оны цэвэр ашгаас 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсныг танилцуулав. 

Мөн нэмүү өртөг шингэсэн дэд бүтцийн болон үйлдвэрлэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх замаар уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олборлосон бүтээгдэхүүний үнэ, чанарыг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулахад онцгой анхаарч  ажиллаж буйг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу танилцуулгадаа дурдлаа. 

Танилцуулгын дараа хуралд оролцогч хувьцаа эзэмшигчид ногдол ашгийн талаар, нээлттэй хувьцаат компани болох тухай, нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх талаар асуулт асууж хариулт авлаа. 

Нээлттэй хувьцаат компани болох ажлын хүрээнд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх тухай тогтоолын төслийг боловсруулж маргааш Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөснийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Нацагдорж танилцууллаа. 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн албан ёсны цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдэд нээлттэй зохион байгуулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28