Усалгаатай хөдөө аж ахуйг дэмжих төслийн хүрээнд ногоочдод трактор, дагалдах хэрэгслийг гардууллаа
Б. Марал
2026-04-28
/
Нийгэм

Усалгаатай хөдөө аж ахуйг дэмжих төслийн хүрээнд ногоочдод трактор, дагалдах хэрэгслийг гардууллаа

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй G-11-MON" төслийн хүрээнд трактор, дагалдах хэрэгслийг төсөл хэрэгжиж буй сумдын удирдлага болон ногоочдод гардуулан өглөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төслийн хүрээнд орон нутагт услалтын системийг шинэчлэн сайжруулах, ногоочдын бүлгийг дэмжих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх ажлууд хийгдэж байгаа юм.

Төслийн үр дүнд 7 аймгийн 10 суманд нийтдээ 3031 га талбайд услалтын системийг барьж байгуулах ажил хийгдэж дуусах шатандаа оржээ. Үүнээс өнөөгийн байдлаар 7 услалтын системийг улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд 3 услалтын системийн барилга угсралтын ажил үргэлжилж, энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээний хүрээнд төсөл хэрэгжиж буй 11 суманд трактор, анжис, роторт сийрүүлэгч, мөр хоорондын сийрүүлэгч, төмсний үрлэгч, төмс, хүнсний ногоо хураагч, өвс хаман боогч, усалгааны мотор, бууцан бордоо цацагч, хүлэмж зэргийг дагалдах хэрэгслийн хамт нийт 10 төрлийн хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө хүлээлгэн өгөв.

Орон нутагт хүнсний ногоо, ногоон тэжээлийн тариалалт эрхэлж буй иргэд, ногоочид, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор дээрх тоног төхөөрөмжийг хүлээн авахаар Баян-Өлгий аймгийн Баяннуур, Сагсай сум, Ховд аймгийн Алтай сум, Говь-Алтай аймгийн Жаргалан, Халиун сум, Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн сум, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Завхан аймгийн Тэлмэн, Улиастай сум, Төв аймгийн Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Сант сумдын Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн байна.

Орон нутагт хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зориулалтаар агротехникийн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж олгосноор хүнсний ногоо тариалах бүтээмж, га-аас авах ургацын хэмжээ нэмэгдэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах, үүнийг дагаад иргэдийн орлого нэмэгдэх зэрэг олон давуу талууд бий болох юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28