Эмээлт захын дэргэд өдөрт 4 тонн органик бордоо үйлдвэрлэх үйлдвэр нээгдлээ
Б. Марал
2026-04-28
/
Нийгэм

Эмээлт захын дэргэд өдөрт 4 тонн органик бордоо үйлдвэрлэх үйлдвэр нээгдлээ

 

“Эл Жи Сингапур Органик Монголиа” компани Сингапур улсын технологиор хоногт 4 тонн органик бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг “Эмээлт” захын дэргэд байгууллаа.

ХХААХҮЯ-ны мэдээлснээр, тус үйлдвэрийн технологи нь хоолны хаягдал, мал аж ахуй, шувууны аж ахуйн хаягдлыг 16 цагийн дотор органик бордоо болгон хувиргах боломжтой. Мөн өвчин үүсгэгчгүй, үнэргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко гэрчилгээтэй аж. “Эмээлт” малын захаас өдөрт 7 тонн орчим малын гаралтай хог хаягдал гардаг. Тус үйлдвэр эдгээр түүхий эдийг биотехнологийн аргаар боловсруулж, органик бордоо үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхээр зорьж байна. Бордооны үйлдвэрийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар оролцож, үйлдвэрлэлийн удирдлага болон Сингапур улсын мэргэжилтнүүдтэй Монгол Улсад бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцлоо.

Тус компанийн удирдлагууд био хаягдал боловсруулах органик бордооны үйлдвэрийг өргөжүүлэх, орон нутагт сүлжээ хэлбэрээр байгуулах, тахианы ферм, хүнсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах чиглэлээр үйлдвэрээ таниулах яриа, хэлэлцээр хийж байна.

Дэлхий нийтэд хүнс, хөдөө аж ахуйн салбарт дахин боловсруулж ашиглах боломжтой их хэмжээний органик хаягдал байдаг. Үүнийг улс орнууд ихэвчилэн бордоо болгон хувиргаж, газар тариалан, ногоон байгууламж, ойн аж ахуйд өргөн ашигладаг. Манай улсад малын гаралтай түүхий эд хаягдаж, байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг үр дагавар үзүүлдэг. ХХААХҮЯ-наас дээрх нөлөөллийг бууруулах, малаас гарч буй түүхий эдийг үнэ цэнтэй болгохыг зорьж байгаа юм.

Тиймээс органик бордооны нэр төрлийг нэмэгдүүлэх, газар тариаланд хялбар хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, судалгааны байгууллага, судлаачидтай хамтран ажиллахыг “Эл Жи Сингапур Органик Монголиа” компанийнханд зөвлөж, бодлогын хүрээнд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс газар тариалангийн салбарт жилд 100 гаруй мянган тонн бордоо шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байдаг ч чийг, тариаланчдын санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүний 20 орчим хувийг л хэрэглэж байна.

Тиймээс салбарын яамнаас цаашид хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан органик бордоо хэрэглэсэн тохиолдолд давуу байдлаар урамшуулал олгодог болох механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28