Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Б. Марал
2026-04-28
/
Нийгэм

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

 

Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Чичин багийн "Чичин" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумаас баруун урд зүгт 20 км-т/  Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 64 хүн, 6 автомашин, 20 мотоциклтой 3 бүлэгт хуваагдан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Эрчим багийн “Төмөртийн-Ам” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км-т, сумаас урд зүгт 30 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 19:56 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн ангийн нийт 34 хүн, 4 автомашинтай ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.27-ны өдрийн 00:37 цагт цурамд оруулан, мөн өдрийн 12:47 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 2.5 га талбай өртөж шатсан.

Завхан аймаг, Алдархаан сум Богдын гол баг "Ар намшир" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 17 км, сумын төвөөс баруун зүгт 57 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 20:57 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 17 га талбай өртөж шатсан.

Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар баг “Нурангатын ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн нийт 36 алба хаагч, 3 автомашин, 7 мотоциклтой голомтоос 3-4 км зайд голоос мотоциклоор ус зөөвөрлөн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 04.28-ны өдрийн 00:35 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 8 га орчим талбай өртөж шатсан.

ИРГЭН та ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй.

  1. • Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах
  2. • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  3. • Машин техникийн утааны яндан, оч баригчтай болгох
  4. • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худагны эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах
  5. • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
  6. • Түймрийн аюултай үед хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг ОБЕГ-аасанхааруулж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28