Вашингтонд халдлагын сэжигтнийг Ерөнхийлөгчийг хороохын завдсан хэргээр буруутгаж байна
Б. Марал
2026-04-28
/
Дэлхий

Вашингтонд халдлагын сэжигтнийг Ерөнхийлөгчийг хороохын завдсан хэргээр буруутгаж байна

 

Вашингтон хотноо болсон Цагаан ордны сэтгүүлчдийн  оройн зоогийн үеэр болсон халдлагын сэжигтэн, 31 настай Коул Томас Алленийг Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт буруутгалаа. Өнгөрсөн бямба гарагт болсон тус арга хэмжээний үеэр сэжигтэн “Washington Hilton” зочид буудал руу  зэвсэгтэй нэвтэрч, гал нээсэн юм. Ингэхдээ тэрээр аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгийн соронзон хаалгаар буу барьсан чигээрээ гүйн орсон байна. Ерөнхийлөгч Трамп тайзан дээр үг хэлэхээр бэлдэж байсан бөгөөд тусгай албаны  шуурхай ажиллагааны үр дүнд түүнийг аюулгүй газар руу яаралтай шилжүүлжээ. 

Калифорни мужийн Торранс хотын оршин суугч Коул Томас Аллений биеэс 12-калибрийн буу, .38 калибрийн гар буу болон гурван ширхэг хутга хураан авсан бөгөөд тэрбээр урьдчилан төлөвлөсөн ажиллагаа явуулсныг мөрдөн байцаагчид баталгаажуулжээ. Тодруулбал, Аллен хэрэг гарахаас өмнө гэр бүлийнхэндээ өөрийгөө нэгэн холбооны гишүүн алан хядагч хэмээн нэрлэж, Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудыг онилсон төлөвлөгөөгөө илчилж байсан аж. 

Өчигдөр болсон шүүх хурлаар сэжигтнийг пүрэв гараг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд хэрэв шүүхээс түүний гэм буруутайг тогтоовол бүх насаар нь хоригдох ял оноож болзошгүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28