Тайсон Фьюри, Энтони Жошуа нар 11 дүгээр сард тулалдана
Б. Марал
2026-04-28
/
Дэлхий

Тайсон Фьюри, Энтони Жошуа нар 11 дүгээр сард тулалдана

 

Их Британийн боксчид болох Тайсан Фьюри, Энтони Жошуа нар энэ оны 11 дүгээр сард тулаан хийнэ гэж Саудын Арабын Үзвэр үйлчилгээ, зугаа цэнгээний асуудал эрхэлсэн ерөнхий газрын дарга Турки Аль аш-Шейх Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.

“Их Британи дахь найзууддаа дуулгахад: гэрээ байгуулагдсан, тулаан болно” гэж тэрбээр бичсэн байна. Тулаан 11 дүгээр сард болно гэдгийг Mirror сонин баталсан бол харин боксчдын дасгалжуулагч, туслахуудын баг энэ талаар мэдэгдэл хийсэнгүй.

Өдгөө 37 настай Т.Фьюри одоогийн байдлаар 35 ялж, 2 ялагдаж, 1 удаа тэнцээд байна. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сард спортын замналаа дуусгана гэж мэдэгдэж байсан боловч бокстоо эргэн ирээд энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Оросын боксчин Арсланбек Махмудовыг ялжээ. 2020-2024 оны хугацаанд Т.Фьюри Дэлхийн боксын холбоо /WBA/, Дэлхийн боксын байгууллага /WBO/, Олон улсын боксын байгууллага /IBO/, Олон улсын боксын холбоо /IBF/, Дэлхийн боксын зөвлөл /WBC/ гэсэн таван холбооны аваргын бүсийг зүүж байсан нэртэй боксчин юм. 2017 онд кокаины метаболит гэдэг хориотой бодис хэрэглэсний учир түүний эрхийг хоёр жилээр хассан байна.

Өдгөө 36 настай Жошуа одоогийн байдлаар 29 ялж, 4 ялагдаад байна. Хамгийн сүүлд тэрбээр 12 дугаар сарын 19-нд блогчин Жэйк Полыг хүнд цохилтоор ялжээ. Э.Жошуа янз бүрийн цаг үед IBF, WBA, IBO, WBO холбоонуудын аваргын бүсийг зүүж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28