Доналд Трамп дэлхийн импортын тарифыг 15 хувь болгоно гэж мэдэгдэв
Б. Марал
2026-02-23
/
Дэлхий

Доналд Трамп дэлхийн импортын тарифыг 15 хувь болгоно гэж мэдэгдэв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бүх улсаас орж ирэх бараанд ногдуулах тарифын хэмжээг 15 хувь хүртэл нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Энэ нь өмнө нь түүний тогтоосон импортын татварыг хүчингүй болгосон Дээд шүүхийн шийдвэрийн дараах алхам болж байна.

Тэрбээр  баасан гарагт мэдэгдэхдээ шүүхээр цуцлагдсан тарифын оронд АНУ-д орж ирэх бүх бараанд 10 хувийн татвар ногдуулна гэсэн юм. Харин бямба гарагт өөрийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ уг татварыг одоогоор хэзээ ч ашиглаж байгаагүй худалдааны хуулийн хүрээнд зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 15 хувь болгохоор шийдвэрлэснээ зарлав.

Энэхүү шийдвэр нь Их Британи, Австрали зэрэг АНУ-тай 10 хувийн тарифын хэлэлцээр байгуулсан орнуудад тодорхойгүй байдал үүсгэж байна.

Мөн Трамп тарифыг худалдааны алдагдлыг бууруулах шаардлагатай гэж тайлбарласан ч АНУ-ын худалдааны алдагдал энэ долоо хоногт дахин өсөж, 2024 онтой харьцуулахад 2.1 хувиар нэмэгдэн 1.2 их наяд ам.долларт хүрсэн байна.

Тодруулбал, ихэнх бараанд 15 хувийн тариф ногдуулах ч стратегийн ач холбогдолтой ашигт малтмал, металл, эмийн бүтээгдэхүүн зэрэг зарим нэр төрлийн барааг чөлөөлнө. Үүний зэрэгцээ ган, хөнгөн цагаан, мод, автомашины эд анги зэрэг салбарт өмнө нь өөр хуулиар тогтоосон тусгай тарифууд хэвээр үлдэнэ.

Ийнхүү АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн дараах нөхцөл байдал тарифын шинэ бодлого дэлхийн худалдаанд тодорхойгүй байдал, улс төрийн маргаан, эдийн засгийн эрсдэлийг зэрэгцүүлэн авчирч байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28