УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт болсон

УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт болсон "Сэргээгдэх эрчим хүч" хэлэлцүүлэгт оролцлоо

 

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан "Сэргээгдэх эрчим хүч" үзэсгэлэн, хэлэлцүүлэгт УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож, эрчим хүчний салбарын бодлого, зорилтын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улс эрчим хүчний асар их нөөц боломжтой хэдий ч баруун бүсийн аймгууд ОХУ, БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортолж байгаа нь анхаарах асуудал хэвээр байгааг дурдсан. Иймээс импортын хараат байдлыг бууруулж, өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодоос хангах нь улс орны тусгаар тогтнолтой холбоотой чухал зорилт гэдгийг онцлов.

Мөн УИХ-ын 2025 оны 119 дүгээр тогтоолын хүрээнд айл өрхүүд 20 кВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр суурилуулж, төвийн сүлжээнд холбогдон илүүдэл эрчим хүчээ борлуулах боломж бүрдсэн талаар танилцуулсан байна. Ингэснээр иргэд зөвхөн хэрэглэгч биш, мөн эрчим хүч үйлдвэрлэгч болж, өрхийн орлого болон улсын эрчим хүчний системд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэхийг онцолжээ.

Түүнчлэн Ховд аймгийн Мянгад суманд 19.8 мегаваттын нарны цахилгаан станц, 4 мегаватт хүчин чадалтай, 8 мегаватт.цагийн батарей хуримтлуурын систем байгуулах төслийг Азийн хөгжлийн банктай хамтран эхлүүлснийг мэдээллээ. Цаашид баруун бүсэд нийтдээ 115 мегаваттын нарны цахилгаан станц, 65 мегаватт хүчин чадалтай, 237 мегаватт.цагийн хуримтлуурын систем бий болгохоор ажиллаж байгаа юм байна.

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь баруун бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр болж, цаашдын сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэх стратегийн дэд бүтэц болохыг онцлон дурдсан.

"Сэргээгдэх эрчим хүч" үзэсгэлэн, хэлэлцүүлгийг орон даяар цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд Ховд аймаг 12 дахь нь болж байгааг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг танилцуулсан байна. Тус үзэсгэлэнд нийслэл болон орон нутгийн 20 орчим аж ахуйн нэгж оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28