Болгар улс Европын Холбооны санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргав
Б. Марал
2026-04-28
/
Дэлхий

Болгар улс Европын Холбооны санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргав

 

Европын Холбооны төсвөөс олгох санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Болгар улсын хүсэлтийн талаар Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдээлэл өгчээ. Тэрбээр хэлэхдээ, тус улс "Сэргээн босголт, тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх төлөвлөгөө"-ний зорилтуудыг хэрэгжүүлэхэд “бодит алхмууд” хийсэн гэдгийг онцолсон байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр Болгарын Засгийн газар Төрийн албан тушаалтнуудын авлигатай тэмцэх тухай хуулийн төслийг баталсан юм. Энэхүү алхам нь тус улсын Сэргээн босголтын төлөвлөгөөний хүрээнд санхүүжилт олгох үйл явцыг түдгэлзүүлээд байсан асуудлыг шийдвэрлэх үндэслэл болно гэж тэрбээр мэдэгджээ.

Болгар улс Европын Холбоотой зөвшилцсөний үндсэн дээр Сэргээн босголтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах хүсэлтийг дөрөвдүгээр сарын эхээр гаргасан байна. Уг нэмэлт өөрчлөлтөд хоёр зорилтыг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах тухай тусгажээ.

Тодруулбал, улс төрөөс хараат бус Авлигатай тэмцэх байгууллага байгуулах, тус байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлэх гэсэн хоёр зорилт бөгөөд авлигатай тэмцэх байгууллагыг байнгын ажиллагаанд шилжүүлэх хугацааг санхүүжилтийн гурав дахь хүсэлтээс тав дахь хүсэлт рүү шилжүүлэн хойшлуулахаар төлөвлөсөн байна.

Европын Комисс тус улсын тавьсан хүсэлтийг хянан үзэж, Европын Зөвлөлд холбогдох шийдвэрийн төслийг өргөн барихаар ажиллаж байгааг тэрбээр дурджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28