Монгол улс НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн чуулга уулзалтад оролцлоо

Монгол улс НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн чуулга уулзалтад оролцлоо

 

Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 20-24-нд НҮБ-ын төв байранд боллоо.  

Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Сангийн дэд сайд Б.Хулан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцсон байна. Шадар сайд Т.Доржханд, "Дэлхий дахинаа хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгамдаад буй хүндрэл, бэрхшээлүүдэд өсөн нэмэгдэж буй өрийн дарамт болон зээллэгийн зардал, олон улсын хөгжлийн тусламжийн бууралт, дотоодын төсөв, санхүүгийн хязгаарлагдмал нөөц бололцоо, худалдаа ба хөрөнгө оруулалтын урсгалын тасралт зэрэг саад тотгоруудыг дурдаад, эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд дэлхий нийтээр эвлэлдэн нэгдэж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хүлээсэн хамтын үүрэг амлалтаа бэхжүүлэх чухал цаг үе ирээд буй"-г онцлов.

Мөн тэрбээр, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн шинэчилсэн хүрээг тодорхойлоод буй Севильягийн үүрэг амлалтуудыг дахин нотолж, Монгол Улсын Засгийн газраас гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, онцлох ахиц дэвшлүүдийн талаар танилцуулсны зэрэгцээ Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд гишүүн орнууд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчдийг өргөнөөр оролцохыг уриаллаа.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалтын үеэр НҮБ-ын төв байранд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын бизнесийн зөвлөл, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, CMM-Монгол зэрэг байгууллагууд хамтран газрын доройтол, цөлжилттэй тэмцэх санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар өндөр түвшний дагалдах үйл ажиллагаа зохион байгуулав.

Тус үйл ажиллагааг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын нарийн бичгийн даргын алба, Дэлхийн банк, Даян Дэлхийн Байгаль Орчны сан дэмжиж ажиллажээ. Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд үйл ажиллагааг нээж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад талархлын видео мэндчилгээ хүргэв.

Түүнчлэн 85 гаруй төлөөлөгчид оролцсоноос ИБУИНХУ, Эл Салвадор, Киргиз, Узбекистан, АНЭУ, Япон, Балба, БНЭУ, Европын Холбоо, Никарагуа, Мексик, Франц зэрэг 12 гишүүн улс, монголын төр болон хувийн хэвшлийн байгууллагын 50 гаруй төлөөлөгчид, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, АНУ-ын Байгаль орчныг хамгаалах газар зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгч оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн талаар ГХЯ-наас мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28