БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг Монголд дахин иржээ
Б. Марал
2026-04-27
/
эдийн засаг

БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг Монголд дахин иржээ

 

"Сэргэлэн охин Ян Сун" цувралын Хан Китэйгийн дүрээр монголчуудад танигдсан жүжигчин Жан Хёг Монголд зочлоод нутаг буцжээ. Тэрээр БНСУ-ын KBS телевизийн бүтээж буй түүхэн олон ангит киноны зураг авалтаар Монголд ирээд, өчигдөр зураг авалтаа дуусгажээ. Мөн дэлхийн адууны өдрийг тохиолдуулан "Монгол адууны диваажин НҮТББ"-ын тэргүүн Б.Наранбадрахтай хамтран адууны тухай ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон байна. Тус нэвтрүүлэг тавдугаар сарын нэгнээс үзэгчдэд хүрэх аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. Тогтоолын дагуу энэхүү өдрийг долоодугаар сарын 11-ний өдөр дэлхийн улс орнууд анх удаа Монголд тэмдэглэнэ. Энэ хүрээнд 10 мянган морьтны ёслолын жагсаалаас эхлээд олон үйл ажиллагааг Хүй долоон худагт зохион байгуулагдах юм. 

Уг жагсаалд Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг оролцох юм. Түүний хувьд анх манай улсад 16 жилийн өмнө хөл тавьж байсан бол сүүлд 2023 онд “Хүргэлт ирлээ” шоу, 2025 онд К-Мега тоглолтод оролцохоор ирж байсан юм. Тэрбээр мянгатын баатрын дүрээр энэхүү жагсаалд жагсах юм байна. Жагсаалд Жан Хёгоос гадна өөр тив, дэлхийд алдартай хүмүүс морины элч төлөөлөгч болж уг парадад оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28