Еврогийн мөнгөн дэвсгэртийн загвар шинэчлэгдэнэ
Б. Марал
2026-02-23
/
Дэлхий

Еврогийн мөнгөн дэвсгэртийн загвар шинэчлэгдэнэ

 

Европын Төв банк (ЕТБ) еврогийн мөнгөн дэвсгэртийн дизайныг шинэчлэх ажилдаа албан ёсоор орлоо. Энэхүү валютыг 2002 оны нэгдүгээр сарын 1-нд гүйлгээнд гаргаснаас хойш гадаад төрхийг нь ийнхүү анх удаа бүрэн өөрчлөх гэж байна.

Одоо гүйлгээнд байгаа дэвсгэртүүд дээр Европын түүхийн янз бүрийн үеийн уран барилгын хэв маягийг дүрсэлсэн байдаг. Харин 2024 онд багтаан дизайныг шинэчлэх шийдвэр гарсны дагуу ЕТБ одоогоор хоёр үндсэн концепцийг онцлоод байна.

1-р хувилбар: «Европын гол мөрөн ба шувууд»

Энэхүү үзэл баримтлалын хүрээнд дэвсгэрт бүр дээр байгалийн тогтоц болон жигүүртэн шувуудыг хослуулан дүрслэх юм.

  • 10 евро: Хүрхрээ эсвэл тогтуун урсгалтай голыг номин шогшир (kingfisher) шувууны хамт дүрсэлж, арын талд нь Европын холбооны удирдах институтуудыг байршуулна.

  • 50 евро: Голын мушгиа хөндий дээгүүр нисэж буй цагаан дэглийг дүрсэлж, ар талд нь Европын шүүхийн байгууламжуудыг зурах аж.

2-р хувилбар: «Европын соёл ба аугаа хүмүүс»

Хоёр дахь концепц нь Европын шинжлэх ухаан, урлаг, түүхийг өөрчилсөн гарамгай зүтгэлтнүүдийн хөрөгт зориулагджээ.

  • 5 евро: Дуурийн домогт дуучин Мария Каллас.

  • 10 евро: Алдарт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен.

  • 100 евро: Сэргэн мандалтын үеийн суут ухаантан Леонардо да Винчи.

Хэзээ гүйлгээнд гарах вэ?

Ирэх сард дизайнерууд эцсийн хувилбаруудаа танилцуулж, сарын сүүлчээр ЕТБ ялагчийг зарлах тов гарчээ. Гэсэн хэдий ч шинэ дэвсгэртүүд гүйлгээнд гартал дахин хэдэн жилийн хугацаа шаардлагатай. Учир нь:

  1. Мөнгөн тэмдэгт хэвлэх бэлтгэл ажил маш нарийн бөгөөд урт хугацаа авдаг.

  2. Шинэ мөнгөн тэмдэгтийг хуучин дэвсгэрттэй зэрэгцүүлэн аажмаар нэвтрүүлнэ.

Сонирхуулахад: Шинэ загвар нь зөвхөн үзэмж бус, аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн элементүүдийг агуулсан байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28