Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ
Б. Марал
2026-04-24
/
Дэлхий

Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ

 

Цар тахлын улмаас тасалдаад байсан хүүхдийн дархлаажуулалтыг сэргээх дэлхий нийтийн аяны хүрээнд 2023 оноос хойш 18.3 сая хүүхдийг 100 гаруй сая тун вакцинд хамруулсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон “Гави” (Gavi) вакцинжуулалтын холбоо пүрэв гарагт мэдээлжээ.

Дээрх байгууллагууд 2023 оны "Дархлаажуулалтын дэлхийн долоо хоног"-ийн үеэр "The Big Catch-Up" (Их нөхөн дархлаажуулалт) санаачилгыг эхлүүлжээ. Дэлхийн 36 орны 1-ээс 5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулсан уг санаачилга энэ оны гуравдугаар сард дуусгавар болсон байна.

Аяны явцад өмнө нь нэг ч тун вакцин хийлгэж байгаагүй 12.3 сая хүүхдийг сахуу, халдварт саа зэрэг өвчний эсрэг дархлаажуулсан байна. Түүнчлэн улаан бурханы вакцин огт хийлгээгүй 15 сая орчим хүүхдийг вакцинд хамруулжээ.

Эцсийн тоон мэдээллийг нэгтгэж дуусаагүй байгаа хэдий ч уг санаачилгын хүрээнд дархлаажуулалтаас хоцорсон 21 сая хүүхдийг вакцинд хамруулах зорилт нь биелэх төлөвтэй байгааг дээрх хоёр байгууллагын төлөөлөгчид мэдэгдсэн байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) Дархлаажуулалт хариуцсан захирал Эфрем Леманго хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг эрс танасан нь дархлаажуулалтын үйлчилгээнд ихээхэн нөлөөлж, асар их хүчин чармайлтаар хүрсэн ахиц дэвшлийг ухрааж болзошгүй" хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Эрүүл мэндийн сайд бөгөөд вакцины асуудалд шүүмжлэлтэй ханддаг Роберт Ф.Кеннеди өнгөрсөн онд буурай орнуудад вакцин нийлүүлэхэд тусалдаг “Гави” холбоонд олгох санхүүжилтийг танажээ. Тэрбээр тус холбоог вакцины аюулгүй байдлын асуудалд хангалтгүй ханддаг хэмээн мэдэгдэж байв.

2023 онд дэлхий даяар 14.5 сая хүүхэд үндсэн дархлаажуулалтаас хоцорсон бөгөөд ялангуяа зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутагт нөхцөл байдал хамгийн хүнд байгаа ажээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28