34 Улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
Б. Марал
2026-04-24
/
Нийгэм

34 Улсын 2340 иргэн зөрчил гаргажээ

 

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны эхний 4 сарын байдлаар Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан 34 улсын 2340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьжээ.  

Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон тэдний Монгол Улсад уригч этгээд хуулиар хүлээсэн  үүргээ биелүүлээгүй тодорхой тохиолдлуудыг зөрчилд тооцож, шийтгэл оногдуулдаг хуулийн зохицуулалттай.

Бүртгэгдсэн зөрчлөөс үзэхэд гадаад улсын иргэд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, визийн хугацаагаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил зонхилон үйлдсэн байна.

Гадаад улсын иргэний урьж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд тухайн иргэний  бичиг баримтыг хуульд заасан хугацаанд бүртгүүлж зөвшөөрөл аваагүй зөрчил их байна. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага нь урьж ирүүлсэн гадаад улсын 238 иргэний оршин суух зөвшөөрлийг хугацаанд нь аваагүй, 606 хүний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, 43 хүний визийн хугацааг хэтрүүлжээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан гадаад улсын иргэдийн 1506 буюу 64.3 хувь нь БНХАУ-ын иргэд, 252 буюу 10.7 хувь нь Вьетнам Улсын иргэд байгаа нь хамгийн их байна. Мөн Непал, Индонез, Филиппин, Энэтхэг, Азербайжан, Орос, Солонгос, Франц зэрэг 34 улсын иргэд дээрх зөрчилд холбогджээ.  

Гадаадын иргэн нь Монгол Улсад байх хугацаандаа бүртгэлийн журам мөрдөх, оршин суух үнэмлэх, паспорт зэрэг бичиг баримтаа биедээ авч явах, хөдөлмөр эрхлэх журам зөчихгүй байх, ирсэн зорилгынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэх зэрэг  үүрэгтэй.

Гадаадын иргэн хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрлөө аваагүй, оршин суух хугацаа хэтрүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам 10 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай.

Гадаад улсын болон харьяалалгүй иргэнийг уригч хуулийн этгээд, хувь хүн нь тухайн уригдсан хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд авах, оршин суух болон визийн хүчинтэй хугацааг хэтрүүлэхгүй байх нөхцөл боломжоор хангах, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц эх оронд нь буцаах үүргээ биелүүлж, дээрх төрлийн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийн Нийслэлийн прокурорын газраас уриалж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28