183.5 мянган тонн ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортолжээ
Б. Марал
2026-04-24
/
эдийн засаг

183.5 мянган тонн ургамлын гаралтай бүтээгдэхүүн экспортолжээ

 

2025 оны 3 дугаар сарын 1-нээс 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ 183.5 мянган тоннд хүрчээ. Үүнээс 86 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Нийт экспортын бүтцийг авч үзвэл таримал ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 75 хувийг, боловсруулсан бүтээгдэхүүн 24 хувийг, модон материал 1 хувийг тус тус эзэлж байна. Таримал бүтээгдэхүүний экспортын дийлэнхийг рапс, тэжээлийн хивэг, өвс бүрдүүлж байна.

Гол нэр төрлийн таримал ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс дурдвал рапс 100.8 мянган тонн, тэжээлийн өвс 23.7 мянган тонн, хивэг 27.9 мянган тонн, төмс 10.8 мянган тонноор экспортлогдсон байна. Мөн чацаргана болон луувангийн шүүс, хушны самар зэрэг бүтээгдэхүүнүүд бага хэмжээгээр гарчээ.

БНХАУ руу хийсэн экспортын бүтцийг задлан үзвэл таримал бүтээгдэхүүн 80 хувь, боловсруулсан бүтээгдэхүүн 20 хувийг эзэлж байна. Тус улсад экспортолж буй ургамлын гаралтай бүтээгдэхүүнд рапс 64 хувь, хивэг 18 хувь, тэжээлийн өвс 15 хувийг эзэлж байна.

Эдгээр үзүүлэлт нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөлттэй, зах зээлийн төвлөрөл өндөр хэвээр байгааг харуулж байна.

Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын эрчимтэй өсөлт нь газар тариалангийн салбарт шинэ боломж, сэргэлт болж байна. Тухайлбал, тариаланчдын сэлгээний таримлын сонголтыг өргөжүүлж, хөрсний үржил шимийг дэмжин, ургацын өгөөжийг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж буй юм. Ингэснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж, эдийн засгийн үр ашиг улам нэмэгдэн, салбарын тогтвортой өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулах болно гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28