Оюутан, залуус оршин суугаа газрынхаа Цэрэг татлагын комиссоор орох боломжтой
Б. Марал
2026-04-24
/
Нийгэм

Оюутан, залуус оршин суугаа газрынхаа Цэрэг татлагын комиссоор орох боломжтой

 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар дөрөв дэх өдрөө зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн татлагаар Хилийн цэрэг болон Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний цэрэг татлага хоёрдугаар ээлжээр буюу аравдугаар сард явагдана. Холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-25 насны эрэгтэй иргэдийг хугацаат цэргийн албанд татах бөгөөд оюутан, залуучууд уг зохицуулалтад нэгэн адил хамаарна. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагч 18 нас хүрсэн тохиолдолд суралцаж буйгаа нотлох баримт бүрдүүлснээр түр хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой.

Сүүлийн Өдрүүдэд Орон Нутгийн Харьяалалтай Боловч Нийслэлд Суралцаж Буй Оюутан, Залуучууд Цэргийн Зарлан Дуудах Мэдэгдлийн Дагуу Заавал Харьяа Орон Нутагтаа Очих Шаардлага Үүсэж, Хүндрэл Гарч Байгаа Талаар Хандалт Ирж Байна. Энэ Талаар Батлан Хамгаалах Яамны Орон Нутгийн Хамгаалалт, Дайчилгааны Газрын Дарга Хурандаа Р.Энхболд Мэдээлэл Өглөө. Тэрээр “Цэргийн Зарлан Дуудах Мэдэгдэл Авсан Оюутан, Залуучууд Байнга Оршин Суугаа Газраасаа Өөр Газарт Түр Хугацаагаар Яваа Үедээ Тухайн Нутаг Дэвсгэрийн Цэрэг Татлагын Байранд Очиж Бүртгүүлэх Үүрэгтэй. Гэхдээ Иргэн Орон Нутагтаа Очих Боломжгүй, Хүндэтгэн Үзэх Шалтгаантай Бол Тухайн Оршин Суугаа Газрынхаа Цэрэг Татлагын Товчоогоор Орох Боломжтой.

Жишээ нь, Хөвсгөл аймгийн харьяат оюутан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдардаг бол цэргийн зарлан дуудах мэдэгдэл, цэргийн үүрэгтний үнэмлэхээ аваад Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын товчоонд очиж болно гэсэн үг юм” гэлээ. Цаашид цэргийн бүртгэл, зарлан дуудах ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах, холбогдох хууль, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28