Газрын тосны үнэ 6,5 хувиар өсчээ
Б. Марал
2026-02-23
/
Улс төр

Газрын тосны үнэ 6,5 хувиар өсчээ

 

Дэлхийн нефтийн зах зээлд сүүлийн өдрүүдэд Brent ба WTI маркийн газрын тосны үнэ 6.5 %–иар өссөн байна. Энэ өсөлт нь АНУ болон Ираны хооронд үүссэн дипломат болон геополитикийн хурцадмал байдалтай шууд холбогдож байгаа аж. Өнгөрсөн өдрүүдэд нефтийн үнэ гурван өдрийн турш дараалан нэмэгдэж, Brent маркийн нефть нэг баррель нь 72.34 ам.доллар, West Texas Intermediate (WTI) нь 67 ам.доллар-т хүрчээ. Энэ нь өмнөх өдрийн ханшаас ойролцоогоор 1 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. 

Геополитикийн хямрал

АНУ болон Ираны хооронд үүсэж буй хурцадмал байдал, Гол Дорнод дахь зөрчил, гол нефтийн тээвэрлэлтийн маршрут дээрх аюул занал нь зах зээлд эрсдэлийг бий болгож байгаа нь үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна.

Үүнтэй холбоотойгоор Ормузын хоолойгоор дайран өнгөрдөг далайн тээвэр доголдох вий хэмээн хөрөнгө оруулагчид санаа зовниж байна. Ормуз бол дэлхий даяар хэрэглэж буй нефтийн 20 хувь дайран өнгөрдөг, Ираны хяналтад байдаг тэнгисийн хоолой юм. Энэ долоо хоногийн эхээр Ираны тал уг хоолойг хэдэн цагаар хааж, тэнгисийн цэргийн сургуулилалт хийжээ.  

Гэвч олон улсын шинжээчид маргаантай байр суурьтай байна. Зарим нь геополитикийн эрсдэл тодорхойгүй хэвээр байвал үнэ өндөр хэвээр байх боломжтой гэж үздэг бол, зарим нь нийлүүлэлтийн нөхцөл сайжирч, хямрал намжвал үнэ буурч болно гэж таамаглаж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28