ДЭМБ-аас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулж байна
Б. Марал
2026-04-24
/
Нийгэм

ДЭМБ-аас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулж байна

 

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн мэргэжилтнүүд “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд эрсдэлд суурилсан арга барил ашиглах” нь сургалтыг зохицуулалтын үйл ажиллагаанд оролцогчдод энэ сарын 22-24-нд зохион байгуулж байна.

​Энэхүү сургалт нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас ДЭМБ-ын Эмийн зохицуулалтын үйл ажиллагааны жишиг тогтоох албан ёсны үнэлгээг хийлгэх бэлтгэл ажлыг хангах, эм зүйн салбарын зохицуулалтыг олон улсын түвшинд хүргэх, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр сургалтын нээлтэд оролцож, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, чанарын хяналтын лабораторийг хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, иргэдийн хэрэглэж буй эмийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үргэлж дэмжин, хамтран ажиллаж байгаад ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Соккоро Эскаланте болон сургалтыг зохион байгуулж буй багийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Мөн ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Соккоро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад хамтран ажиллаж, Эмийн чанарын хяналтын лабораторийг бүрэн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байгаа талаар онцлов.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар 2021 оноос үйл ажиллагаа явуулж улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын Эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санаачилж буй бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.

Уг сургалтаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчдад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд эрсдэлд суурилсан арга барилыг хэрхэн ашиглах, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын байгууллагын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулж үнэлэхэд зөвлөмж өгөх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28