Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ
Б. Марал
2026-04-24
/
Нийгэм

Монгол Улс олон улсын усны байгууллага байгуулах үйл ажиллагаанд өндөр оролцоотой байхаа илэрхийллээ

 

Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, ган, үер нэмэгдэж, хил дамнасан усны маргаан, цэвэр усны хомсдол үүсч буй энэ үед эдгээр асуудлыг улс орнууд тус тусдаа шийдэх боломжгүй бөгөөд Усны хомсдол, бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг улс орнууд нэгдэж хамтдаа шийдэх, Улс хоорондын гол мөрөн, усны нөөцийг зөв зохицуулах, Олон улсын нэгдсэн байгууллага байгуулах боломжийг судлах, Санхүүжилт, бодлого, технологийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Олон улсын Усны байгууллага байгуулах зөвлөлдөх уулзалт Казахстан улсын Астана хотод RES2026-ын хүрээнд зохион байгуулагдлаа.

Дэд сайд Б.Мөнхтамир уулзалтын үеэр хэлсэн үгэндээ "Монгол Улсын зүгээс Олон улсын Усны байгууллага байгуулах санал нь бодит үндэслэлтэй, чухал санаачилга гэж үзэж байна. Тус байгууллага нь НҮБ-ын систем болон олон улсын оролцогч талуудын улдаа холбоог сайжруулах, олон улсын усны засаглалыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах боломжтой.

Мөн усны байгууллага нь бодит хэрэгжилттэй, хүртээмжтэй, улс орнуудын онцлог нөхцөлд нийцсэн байх нь чухал. Олон улсын механизм, санаачилгуудыг давхардуулах бус, тэдгээрийг нөхөж, бэхжүүлэх зарчмыг баримтлах, оролцооны тэнцвэр, хүртээмжийг хангах шаардлагатай.

Түүнчлэн Олон улсын Усны байгууллага байгуулах санал нь Монгол Улс ирэх наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар Талуудын бага хурлын /СОР17/ үеэр дэвшүүлэх “Тал хээрийн төлөвлөгөө” буюу түүний хүрээнд “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежмент”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц” гэсэн санаачилгуудтай уялдаж, бодит хэрэгжилтийг урагшлуулах боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Тиймээс Монгол Улс энэ үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, үр дүнтэй, хүртээмжтэй, хэрэгжилтэд чиглэсэн байгууллага байгуулахад өндөр оролцоотой байна” гэдгийг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28