Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо
Б. Марал
2026-04-23
/
Улс төр

Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо

 

Олон Улсын Парламентын Холбоо, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хуралтай хамтран Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 152 дугаар Ассамблей болон холбогдох бусад хурлыг Истанбул хотод энэ сарын 15-19-нд зохион байгууллаа.

“Парламентуудын парламент” нэгдсэн сэдвийн дор хуралдсан энэ Ассамблейд 126 улсын 720 гаруй парламентын гишүүд болон нийт 1500 гаруй албаны хүмүүс оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Өргөдийн байнгын хорооны дарга, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нар оролцов.

Төлөөлөгчид нэгдсэн болон салбар, хороодын хуралдаанд оролцохын сацуу ОУПХ, бусад улсын парламентын удирдлага, гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцсон. УИХ-ын дарга С.Бямбацогтоос ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Чунгонд илгээсэн албан захидлыг мөн энэ үеэр өгөв.

ОУПХ-ны 152 дугаар Ассамблейн хаалтын хурлаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Нуман Куртулмушийн санал болгосон “Хойч үеийнхэнд итгэл төрүүлж, энх тайвныг бататгаж, шударга ёсыг хангах нь” сэдэвт Истанбулын тунхаглалыг төлөөлөгчид санал нэгтэйгээр баталснаар Ассамблейн үйл ажиллагаа өндөрлөсөн.

Энэ удаагийн Ассамблейн хэлэлцэх асуудлын жагсаалтад дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа дайн, зэвсэгт мөргөлдөөнийг намжаах зорилгоор Катар, Турк, Австрали, Франц, Бразил, Замби, Польш, Португал, Итали улс болон Арабын бүлэг, Латин Америк, Карибын тэнгисийн бүлэг, Африкийн бүлгээс өргөн мэдүүлсэн “Ойрх Дорнод болон бусад бүс нутагт гал зогсоох, энх тайвныг дэмжихийн тулд парламентын хүчин чармайлтыг уялдуулах зайлшгүй шаардлага” гэсэн хэлэлцүүлгийн сэдвийг яаралтай горимоор нэмж оруулсан. Холбогдох тогтоолын төсөл гаргах санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авав.

Мөн Ассамблейн үеэр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль явагдсан бөгөөд Румын Улсын нэр дэвшигч Элчин сайд Анда Филип нууц санал хураалтын 72 хувийн саналаар ялалт байгууллаа. Ассамблейд оролцсон нийт парламентын гишүүдийн 37 хувь нь эмэгтэйчүүд, 13 хувь нь 40-өөс доош насныхан байсан бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын 65 дарга, 46 дэд дарга оролцож, уулзалт хэлэлцүүлэг хийсэн нь “Ойрх Дорнод болон олон улсад дайн дажин, зэвсэгт мөргөлдөөнүүд хүмүүнлэгийн хямралыг улам хурцатгаж байгаа үед энхийн яриа хэлэлцээнд оруулах парламентын дипломат харилцааны хувь нэмэр улам бүр нэмэгдэж байгааг харууллаа” гэж оролцогчид дүгнэжээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28