“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
Б. Марал
2026-04-23
/
Нийгэм

“Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ

 

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын хүрээнд “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүсийн дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ. Төслийн хүрээнд цахилгаан хангамж, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээ болон газар зохион байгуулалтын цогц төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Цахилгаан хангамжийн шийдлийн хүрээнд нийт 25.5 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам татах, шинээр 3 дэд станц төлөвлөх, мөн одоо байгаа дэд станцуудын хүчин чадлыг 2х16 МВт болгон өргөтгөх төлөвлөгөөг танилцуулав.

 Мөн бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах зорилгоор шинэчлэл, өргөтгөлийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ. Дулаан хангамжийн хүрээнд биомасс, байгалийн хий, дулааны насос хосолсон шийдэл бүхий дулааны станцуудыг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд халаалт, хөргөлт, ус хангамж, автоматжуулалтын ухаалаг системүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь эрчим хүчний үр ашиг нэмэгдүүлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм. “Агро-Сити” төслийн нийт газар ашиглалтын төлөвлөлтөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, агуулах-логистик, хүнсний үйлдвэрлэл, орон сууц, ногоон байгууламжийн бүсүүдийг цогцоор нь уялдуулан хөгжүүлэхээр тусгасан байна.

Тухайлбал, газар тариалан, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл болон хүнсний хангамжийн дэд бүтцийг нэгтгэсэн “агро-индустри” төв бий болгохоор төлөвлөжээ. Төслийн хүрээнд нийт 1000 гаруй төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд үйлдвэрлэл, орон сууц, нийгмийн дэд бүтэц, логистик болон үйлчилгээний чиглэлийн төслүүд багтаж байна. “Агро-Сити” нь Улаанбаатар хотын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, экспортын чадавхыг өсгөх, орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх стратегийн ач холбогдолтой бүс нутаг болохоор төлөвлөгдөж байна.

Төсөл хэрэгжсэнээр хотын төвлөрлийг сааруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, үйлдвэрлэл-логистикийн ухаалаг сүлжээ бий болгох нөхцөл бүрдэх юм. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн талбайд төслийг хэрэгжүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28