Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Б. Марал
2026-04-21
/
Нийгэм

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

 

Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээ 2026 оны 4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж буй.

Эдгээр өдрүүдэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг танилцуулахын зэрэгцээ түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.

“Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээний үеэр дулааны тавдугаар цахилгаан станц төслийн ажлын явцын талаар танилцууллаа.

ДЦС-5 төсөл нь Улаанбаатар хот болон төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байна. 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны хүчин чадалтай уг төсөл нь импортын хамаарлыг бууруулж, дулаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулахын зэрэгцээ дэвшилтэт технологиор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах давуу талтай. Төслийн талбай бэлтгэх, барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл эхэлсэн бөгөөд 2026–2027 онд үндсэн барилга угсралт, тоног төхөөрөмжийн угсралтын ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ. Станцыг 2028 он хүртэл үе шаттай ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Салбар хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28