Шаардлага хангаагүй нэр дэвшигчдийг тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулсан удирдах албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв
Б. Марал
2026-04-21
/
Улс төр

Шаардлага хангаагүй нэр дэвшигчдийг тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулсан удирдах албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 330 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 296 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 34 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа 7 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.  

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 134 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлүүдэд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О нь сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн даргаар ажиллахдаа албан хаагчид амаар хууль бус үүрэг даалгавар өгснөөр бусдад давуу байдал бий болгож, шаардлага хангаагүй нэр дэвшигчдийг тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулсан нь Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх зэрэг заалтуудыг зөрчсөн байх тул хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичиг хүргүүлсэн.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28