Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Б. Марал
2026-04-21
/
Улс төр

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

 

Э.Батшугар НҮБ-ын Хүүхдийн сан-гийн Беате Дастел-ыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны үр дүн болон цаашдын чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар шинээр томилогдсон суурин төлөөлөгч Беате Дастелд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сан-тай олон жилийн турш үр дүнтэй, нягт хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Талууд уулзалтын үеэр өмнө хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан байна.

Цаашид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын цэвэр ус, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, салбарын цахим хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн даатгалын засаглалыг бэхжүүлэх, эмийн нэгдсэн худалдан авалтын тогтолцоог боловсронгуй болгоход хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Мөн хүүхэд, эхийн эрүүл мэндийг дэмжих, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг иргэн бүрд хүргэхийн төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ талууд онцоллоо. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28