“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Б. Марал
2026-04-21
/
Нийгэм

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна

 

Сэлбэ дэд төв нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайг хамарна. 

Төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц баригдахаар төлөвлөгдсөнөөс эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар төслийн талбайд 129 техник, машин механизм, 1723 инженер, ажилтан ажиллаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл ойролцоогоор 25 хувьтай үргэлжилж байна. Төсөл нь дөрвөн багцад хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд багц тус бүрийн барилга угсралтын ажил үе шаттайгаар урагшилж байна.

Нэгдүгээр багцын хувьд, бэлтгэл ажил 98 гаруй хувьтай, барилга угсралт 7 орчим хувьтай байгаа бөгөөд 1–3 давхрын угсралтын ажил хийгдэж байна. Тус багцад 9 давхар 71 айлын 12 блок, 12 давхар 117 айлын 8 блок орон сууц, 1360 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдана. 

Хоёрдугаар багцын бэлтгэл ажил хангагдаж дуусаж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 9 орчим хувьтай, зоорийн давхрын ажил 90 гаруй хувьтай байна. Тус багцад 12 давхар 117 айлын 4 блок, 9 давхар 71 айлын 22 блок орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг төлөвлөгджээ.

Гуравдугаар багцын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, суурийн ухалт 80 орчим хувьтай явагдаж байгаа бөгөөд суурь, зоорь болон 1–3 давхрын угсралтын ажил хийгдэж байна. Гуравдугаар багцад 9 давхар 71 айлын 37 блок орон сууц, 1260 хүүхдийн сургууль, хоёр цэцэрлэг баригдана. 

Дөрөвдүгээр багцын бэлтгэл ажил 70 гаруй хувьтай, барилга угсралт 6 орчим хувьтай үргэлжилж байна. Уг багцад 12 давхар 71 айлын 8 блок, 9 давхар 71 айлын 22 блок орон сууц, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн байна. 

“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь явган алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчихыг дэмжсэнээр хувийн автомашины хамааралтай байдлыг бууруулна. Мөн байгаль орчны хувьд, 15000 нүхэн жорлонг устгаж, 12000 яндан бууснаар гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувиар, хөрсний бохирдол 6 хувиар буурна. Мөн тус төслийн хүрээнд гадаргын усны нөөцийн урсацыг орон зай, цаг хугацааны хүчин зүйлийг тооцон хиймэл нуур, усан сан, цөөрөм, хүнхээл байгуулан, байгаль экологийн таатай орчинг бүрдүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28