Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа
Б. Марал
3 цаг 4 мин
/
Дэлхий

Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа

 

Японы Засгийн газар “батлан хамгаалахын тоног төхөөрөмжийг дамжуулах гурван зарчим” хэмээх бодлогыг шинэчлэн баталснаар зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтыг үндсэндээ цуцаллаа. Энэ тухай Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү мэдээлсэн байна.

"Батлан хамгаалахын тоног төхөөрөмжийг дамжуулах тухай гурван зарчмыг эргэн харах шийдвэрийг баталсан" гэж тэрбээр хэлээд, өдгөө аль ч улс дангаараа аюулгүй байдлаа хангах боломжгүй болоод байна хэмээн онцолжээ. Кихара мөн дотоодын батлан хамгаалахын аж үйлдвэрлэл, технологийн баазыг бэхжүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна. Үүний зэрэгцээ Япон улс “энх тайванч улс” гэсэн суурь зарчмаа үргэлжлүүлэн баримтална гэж мэдэгджээ.

Харин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ мэдэгдэхдээ "дэлхий дахины аюулгүй байдлын орчин улам төвөгтэй болж байгаа үед ямар ч улс аюулгүй байдлаа дангаар хамгаалж чадахгүй, батлан ​​​​хамгаалах технологийн салбарт түнш орнууд бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай" гэсэн байна. Одоогийн өөрчлөлтүүдийг харгалзан үзвэл өмнө нь зөвхөн аврах ажиллагаа, тээвэр, урьдчилан сэргийлэх, тандан ажиглах, мина цэвэрлэх зэрэг таван зориулалтаар ашиглагдах тоног төхөөрөмжийг экспортлохыг зөвшөөрдөг байсан хязгаарлалт цаашид үйлчлэхгүй болж, ямар ч төрлийн техник хэрэгслийг экспортлох боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцолсон байна.

Шинэ журмыг хэрэгжүүлэх боломжит хувилбаруудын талаар ярихдаа Т.Санаэ түнш орнуудтай сэлбэг хэрэгсэл, бусад бүрэлдэхүүн хэсгийг харилцан солилцох боломжтойг дурдсан байна. Мөн байлдааны зориулалттай зэвсгийг зөвхөн Японтой хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулж, түүний ашиглалтын нөхцөл, ялангуяа цэргийн технологийн нууцлалыг хамгаалах талаар тохиролцсон орнуудад нийлүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар тус улс ийм тохиролцоог АНУ, Их Британи, Австрали, Энэтхэг, Филиппин, Франц, Герман, Малайз, Итали, Индонез, Вьетнам, Тайланд, Швед, Сингапур, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Монгол, Бангладеш гэсэн 17 оронтой хийсэн байна.

Зэвсэг экспортлох шийдвэрийг цаашид Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Ерөнхий сайд болон хэд хэдэн сайд нарын оролцоотойгоор гаргах ажээ. Үүний дараа парламентад мэдээлэх боловч ийм хэлцэлд парламентын албан ёсны зөвшөөрөл шаардлагагүй. Одоогоор Япон улс Австралид пуужинт харуулын хөлөг онгоц худалдах талаар тохиролцоод байгаа бөгөөд Шинэ Зеланд мөн эдгээр хөлөг онгоцыг худалдан авах сонирхолтой байна.

Мөн хуучин байлдааны хөлөг онгоцыг Индонез, Филиппинд нийлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаагаас гадна агаарын довтолгооноос хамгаалах систем (ПВО) нийлүүлэх боломжийг судалж байна.

Зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтыг цуцалснаар Японоос Украинд зэвсэг нийлүүлэх боломжтой болно. Гэхдээ шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” үзэсгэлэн нээгдлээ

54 мин

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

56 мин

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонгохыг дэмжлээ

2 цаг 35 мин

Шаардлага хангаагүй нэр дэвшигчдийг тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулсан удирдах албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв

2 цаг 37 мин

“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2 цаг 40 мин

Хууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

2 цаг 42 мин

Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглал

2 цаг 45 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2 цаг 46 мин

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна

2 цаг 49 мин

Татвар төлөгч 28.879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо

2 цаг 50 мин

“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааныг ирэх сарын 1-нд зохион байгуулна

2 цаг 51 мин

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2 цаг 52 мин

Папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна

3 цаг 0 мин

Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа

3 цаг 4 мин

Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг Филиппин багшаар нөхнө

3 цаг 10 мин

Гаалийн хууль тогтоомж зөрчин татвраас зайлс хийсэн 8 зөрчил илрүүлжээ

3 цаг 14 мин

Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа

4 цаг 8 мин

Канад Улстай хамтарсан “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төсөл амжилттай хэрэгжиж байна

4 цаг 12 мин

Х.Баттулгатай нэр холбогддог Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

4 цаг 15 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Төр хөгжүүлэгч биш, зохицуулагч байя

4 цаг 24 мин