Канад Улстай хамтарсан “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төсөл амжилттай хэрэгжиж байна
Б. Марал
2026-04-21
/
Улс төр

Канад Улстай хамтарсан “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төсөл амжилттай хэрэгжиж байна

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр \2026.04.21\ Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Стивен Дауст Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Канад Улс хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төслийн тухай, хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцлоо.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгасны дагуу 2021-2030 онд “Хүн төвт” эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Засгийн газраас шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагуудын хууль тогтоомжийн шинэчлэл, хараат бус бие даасан байдалд  анхаарч байгааг онцоллоо.
Канад Улсын Холбооны Шүүхийн хэрэг эрхлэг газраас Монгол Улсын шүүхийн байгууллагуудтай хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төслийг 2025-2030 оны хооронд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд шүүхийн хараат бус, шударга, хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй, илүү иргэн төвтэй шүүхийг бий болгох,  шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулна. Уг төслийн хүрээнд санал болгож буй институц хоорондын зөвлөлдөх, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хэллээ.
Канад  Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Монгол Улсын Засгийн газраас Шүүхийн эрх мэдлийн байгууллагуудын хараат бус бие даасан байдлыг хангахад онцгой анхаарч эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход идэвхтэй ажиллаж байгааг цохон тэмдэглэв. 

Мөн өмнө нь Канадын Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог сайжруулахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжиж, холбогдох байгууллагуудын чиг үүрэг илүү тодорхой болж, бодит үр дүнд хүрснийг онцоллоо.
Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ирсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28