AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа
Б. Марал
2026-04-21
/
Нийгэм

AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа

 

AI-тай чаталсан түүх таны эсрэг "баримт" болж магадгүйг АНУ-ын хуульчид анхааруулж байна.

Сүүлийн үед хүмүүс зөвлөгөө авахаар хиймэл оюун ухаанд (AI) хандах нь эрс ихэссэн. Гэвч АНУ-ын өмгөөлөгчид үйлчлүүлэгчдэдээ хандаж, "Хэрэг төвөгт орооцолдсон эсвэл шүүхээр асуудал шийдэгдэх гэж байгаа бол AI чатботыг хамгийн дотнын, нууц хадгалдаг найзаа гэж бүү андуураарай" хэмээн анхааруулж байна.

Энэхүү анхааруулга Нью-Йорк хотын нэгэн шүүгчийн гаргасан шийдвэрээс үүдэлтэй аж. Дампуурсан санхүүгийн компанийн захирал асан нэгэн эр үнэт цаасны луйврын хэрэгт холбогдохдоо AI-тай чаталсан түүхээ прокуророос нуух гэж оролдоод бүтэлгүйтжээ. Гэвч шүүгч тэрхүү чатыг нь прокурорт баримт болгож өгөхийг тушаасан байна.

Үүнээс улбаалан өмгөөлөгчид үйлчлүүлэгчдэдээ: "Claude эсвэл ChatGPT-тэй бичсэн бүх зүйлийг тань прокурорууд эсвэл шүүх бүрэлдэхүүн баримт болгож шаардах эрхтэй" гэж анхааруулж байна.

Угтаа үйлчлүүлэгч өмгөөлөгчтэйгөө ярилцсан бүх зүйл "нууц" байх ёстой бөгөөд үүнийг шүүх дээр баримт болгож ашиглахыг хориглодог. Гэтэл AI чатбот бол өмгөөлөгч биш. Тиймээс та AI-тай юу ч ярьсан тэр нь "хуулийн хамгаалалтгүй" гэж анхааруулах болжээ.

АНУ-ын томоохон хуулийн фирмүүд үйлчлүүлэгчдэдээ: "Бидний өгсөн зөвлөгөөг AI-тай битгий хуваалц. Хэрэв та өмгөөлөгчийнхөө хэлсэн зүйлийг чатботод бичиж оруулбал тэрхүү мэдээлэл маань нууцлалаа алдаж, шүүх дээр таны эсрэг ашиглагдах эрсдэлтэй" гэж сануулж байна.

Бодит жишээ: Брэдли Хеппнер гэгч эр Claude чатботыг ашиглаж, өөрийнхөө хэргийн талаар өмгөөлөгчдөдөө танилцуулах тайлан бэлтгэжээ. Прокурорууд үүнийг нь мэдээд, чатны түүхийг хуваалцахыг шаардсан байна. Хеппнерийн өмгөөлөгчид "Энэ бол өмгөөллийн тактик агуулсан нууц бичиг" гэж маргасан ч шүүгч зөвшөөрөөгүй аж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28