УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа
Б. Марал
2026-04-21
/
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа

 

УИХ-ын дарга С.Бямбацогт энэ сарын 20-нд Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, тус зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн тус байгууллагын гол чиг үүрэг болох төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн цахим системийг баяжуулалтад томоохон шинэчлэл хийж, энэ хүрээнд 2025 оноос төрийн албан хаагч бүр нэгдсэн мэдээллийн сан руу нэвтэрч, цахим хувийн хэрэгтэйгээ танилцаж, холбогдох мэдээллээ үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг болсон гэв. 2025 оны улсын нэгдсэн тоо бүртгэлээр 4330 төрийн байгууллагад 213,611 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын ажиллах хүчний 14.5, нийт хүн амын 6.0 хувийг бүрдүүлж байна гэв. Гэхдээ 2024 онтой харьцуулахад албан хаагчдын тоо 5.9 хувиар буурсан гэж байлаа.

Төрийн албаны тухай хууль 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 28 удаа нэмэлт, өөрчлөлт орсны дийлэнх хувь нь албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсний өөрчлөлттэй холбоотой гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга дурдаад, цаашид энэ асуудлыг нэг мөр цэгцлэх, сургалт болон төрийн албан тушаалын сонгон шалгаруулалтын агуулга хэлбэрийг шинэчлэх, ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг хуульчилж, батлан мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг хөндөж, тулгамдсан асуудлын гарц шийдлийн талаар санал хэлсэн.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт, "Сүүлийн үед төрд итгэх ард түмний итгэл сулраад байна. Энэ бүхэн төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэж тангараг өргөн зүтгэдэг албан хаагчдын ёс зүй, хандлага, чадвар, мэдлэг боловсрол, туршлагатай холбоотой. Иймд УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл энэ асуудалд онцгой анхаарч, бодитой дүгнэлт хийж, Монгол Улсын төрийн албанд бодлогын томоохон цогц шинэчлэл хийх цаг болсон" гэв.

Нөгөөтээгүүр төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгох шинэчлэлийг эрчимжүүлж, үүнтэй уялдуулан цалин урамшууллыг нь нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, Төрийн албаны тухай хуульд бодлогын шинэчлэл хийхэд чиглэсэн санал боловсруулах чиглэлийг Төрийн албаны зөвлөлд өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28