Монголын Боксын өсвөрийн 15 тамирчин хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдахаар Узбекистан улсыг зорив
Б. Марал
2026-04-21
/
Соёл урлаг, спорт

Монголын Боксын өсвөрийн 15 тамирчин хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдахаар Узбекистан улсыг зорив

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд үүний дотор өсвөрийн боксчдын харилцан хамтарсан бэлтгэл сургуулилт зохион байгуулах байв.

Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Биеийн тамир, спортын зөвлөх Ш.Амарсайхан ахалж, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Есүхэйбаатар, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлага дор Монголын боксын өсвөр үеийнхний 15 тамирчин Узбекистан улсад хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдахаар тус улсыг зорив.

Тэд боксын олимп, дэлхийн хошой аварга, Ази тивийн гурван удаагийн алтан медальт Баходир Джалоловын нэрэмжит боксын төрөлжсөн сургуульд есөн хоногийн хугацаанд өндөржүүлсэн бэлтгэл сургуулилтад хамрагдаж, улмаар тус улсын нийслэл Ташкент хотод тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болох өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Хоёр улсын өсвөрийн боксчдын эхний хамтарсан бэлтгэл сургуулилтыг 2025 оны зургаадугаар сарын 22-ноос долоодугаар сарын 15-ны хооронд Хандгайт дахь “Их тамир” цогцолборт зохион байгуулахад Узбекистан улсаас гурван дасгалжуулагчийн удирдлага дор 14 тамирчин бэлтгэл сургуулилт хийсэн билээ.

Тэрхүү хамтарсан бэлтгэл сургуулилт үр дүнгээ өгсөөр байна. А.Алтанзул хамтарсан бэлтгэл сургуулилтын дараа Олон улсын хүүхдийн спортын наадмаас алт, Азийн АШТ-ээс мөнгө, “Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадмаас хүрэл медаль хүртсэн бол М.Цэлмэг Олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл, БНХАУ-д зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс алт, УАШТ-ээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл гардсан байна. Мөн Х.Батнаран УАШТ-ээс алт, Олон улсын хүүхдийн спортын наадмаас хүрэл, “Бүс ба зам” тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28