Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийж буй билээ.
Айлчлалаар үеэр хоёр орны төрийн тэргүүний ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийх тов бий. Мөн энэ удаагийн айлчлалд дотоодын бизнесийн салбарын 85 компани багтсан бөгөөд айлчлалын үеэр болох хоёр улсын бизнес форум зохиогдоно.
2024 оны 10-р сард Казахстан Улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев манай улсад айлчлал хийх үеэр хоёр орны төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагааг илүү урагшлуулах тал дээр санал солилцож байсан юм.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ