“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна
Б. Марал
2026-04-20
/
Нийгэм

“Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг хийж байна

 

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих бүтээн байгуулалт бүрэн дуусаж, Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн.  Ингэснээр нийслэлийн бохир ус, лаг хаягдлын нэгдсэн парк болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжтай холбоотой дараагийн томоохон төсөл болох “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг хэрэгжүүлэх бодит суурь нөхцөл бүрдэж байна.

Тус үйлдвэрийг Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт 40 мянган ам метр талбайд барихаар төлөвлөсөн. ТЭЗҮ-ийг боловсруулж, батлуулсан бөгөөд НИТХ-ын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад багтаад байна. Төслийн зах зээлийн судалгаа, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлууд холбогдох хууль, журмын дагуу үе шаттай үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн бүрэн шинжилгээний ажлын хэсэг, техникийн дэд ажлын хэсэг байгуулагдан, техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна.

Төв цэвэрлэх байгууламжаас өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 238 тонн лаг гарч байгаа бөгөөд нийт 843200 шоо метр лагийн хуримтлагдсан нөөц бий. Шинээр байгуулагдах үйлдвэр нь хоногт 250 шоо метр лагийг хатаан, шатаах хүчин чадалтай, боловсруулалтын дараа ердөө 5–6 шоо метр үнс үлдэх юм. Ингэснээр лагийн эзлэхүүнийг олон дахин бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг мэдэгдэхүйц багасгах ач холбогдолтой.

Төсөл нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилна. Тухайлбал, нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашигласнаар лагийн найрлага, чийгшлийн өөрчлөлтөд уян хатан дасан зохицох боломж бүрдэнэ. Мөн үнэр, хорт хийг цогцоор нь цэвэрлэх шийдэл нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулах, орчны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудаас үүсэх лагийг бүрэн боловсруулж, хуримтлал үүсэх асуудлыг шийдвэрлэхээс гадна бохирын эвгүй үнэрийг бууруулж, хөрс, ус, агаарын бохирдлыг цогцоор нь бууруулах стратегийн ач холбогдолтой юм.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28