Б.Даваадалайг “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар жинхэллээ
Б. Марал
2026-02-17
/
Улс төр

Б.Даваадалайг “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар жинхэллээ

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны тогтоолоор, нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн Б.Даваадалайг компанийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.

Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг 14 хоногийн хугацаанд ил тод, нээлттэй зарлаж, нийт 5 оролцогч материалаа ирүүлсэн байна. Нэр дэвшигчдийн материалыг ажлын байранд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагын дагуу онооны системээр үнэлжээ.

Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж, Америкийн Нэгдсэн Улсын Колумбын Их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Мөн одоогоор МУИС-ийн Бизнесийн сургуульд докторантурт суралцаж байна.

Түүний ажлын туршлагаас дурдвал:

▪️Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,

▪️АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн Банкны төв оффисын Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх,

▪️Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт эдийн засагч,

▪️Сангийн яаманд Сангийн сайдын зөвлөх,

▪️Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх,

▪️Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр эдийн засгийн бодлого боловсруулах, уул уурхайн түшиглэсэн эдийн засгийн бодлогууд, стратегийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, макро эдийн засгийн удирдлага, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туршлагажсан, мэргэжлийн боловсон хүчин юм.

“Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах зорилготой төрийн өмчит нэгдэл бөгөөд шинэ удирдлагын баг компанийн засаглал, ил тод байдал, үр ашиг, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш, шудрага хүртээхийн төлөө бодит үр дүнтэй ажиллахыг ТУЗ-өөс чиглэл болгожээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28