ЖДҮХС-гийн зээлийн хугацааг сунгаснаар ААН-үүд мөнгөн урсгалаа хэмнэж, ажлын байр нэмэгдэнэ
Б. Марал
2026-04-17
/
Нийгэм

ЖДҮХС-гийн зээлийн хугацааг сунгаснаар ААН-үүд мөнгөн урсгалаа хэмнэж, ажлын байр нэмэгдэнэ

 

Засгийн газрын хуралдаанаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийн хугацааг сунгах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасан.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журамд нийцүүлэн 5 жилээр олгож байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар сунгах боломжтой юм.

ХХААХҮЯ-наас хийсэн судалгаа, тооцооллоор 100,0 сая төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжийн зээлийн  эргэн төлөх хугацаа 5 жил байгаа бөгөөд үүнийг 2 жилээр сунгаж 7 жил болгоход болгоход жилд 8,500,000 төгрөгийн мөнгөн урсгалын хэмнэлт үүсэж, хөдөлмөрийн болон бусад зардлаа санхүүжүүлж, ажлын байраа хадгалах боломж бүрдэх юм. Энэхүү хэмнэлт нь хуримтлал, худалдан авалт, татвар, нийгмийн даатгал, цалин гэх мэт хэлбэрээр эдийн засгийн эргэлтэнд орох эерэг нөлөөтэй.

  • Улсын хэмжээнд 108,378 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 76.2 хувь буюу 82,562 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна.
  • Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд дотоодын нийт бүтээгдэхүүний 8 хувийг бүрдүүлж байна.
  • 2025 оны жилийн эцсийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд олгосон нийт зээлийн 1,311 нь идэвхтэй байгаа бөгөөд тэдгээрийн үндсэн зээлийн үлдэгдэл 196,2 тэрбум төгрөг байна.
  • 2009 оноос хойш нийт 7961 төслийг амжилттай хэрэгжүүлж, 937,8 тэрбум төгрөгийн зээл бүрэн эргэн төлөгдсөн үзүүлэлттэй байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2026 оны 01 дүгээр сарын байдлаар 1294 идэвхтэй зээлийн 195,7 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн хугацааг сунгаснаар сангийн зээлийн жилийн эргэн төлөлт 14,5 тэрбум төгрөгөөр буурах боловч аж ахуйн нэгжийн хувьд мөнгөн урсгалын хэмнэлтийг хөдөлмөрийн зардалд зарцуулбал 4917 ажлын байр шинээр нэмэгдэхээр байна.

Иймд бүс нутгийн хямрал, мөргөлдөөнд дэлхий нийтээрээ нэрвэгдэж буй өнөөгийн нөхцөлд валютын өсөлт, импортын хамаарал зэргээс шалтгаалан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтвортой байдлыг хангах ажлын байрыг хадгалж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээл олголтын шат дамжлагыг багасгах, зарим зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх хугацааг сунгах арга хэмжээг шийдвэрлэхээр судалж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” үзэсгэлэн нээгдлээ

саяхан

Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна

2 мин

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонгохыг дэмжлээ

1 цаг 41 мин

Шаардлага хангаагүй нэр дэвшигчдийг тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулсан удирдах албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв

1 цаг 43 мин

“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

1 цаг 46 мин

Хууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

1 цаг 48 мин

Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглал

1 цаг 51 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

1 цаг 52 мин

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна

1 цаг 55 мин

Татвар төлөгч 28.879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо

1 цаг 56 мин

“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааныг ирэх сарын 1-нд зохион байгуулна

1 цаг 57 мин

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

1 цаг 58 мин

Папиллома вирусийн эсрэг вакцинд сурагчид 65.5 хувьтай хамрагдаад байна

2 цаг 7 мин

Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа

2 цаг 10 мин

Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг Филиппин багшаар нөхнө

2 цаг 16 мин

Гаалийн хууль тогтоомж зөрчин татвраас зайлс хийсэн 8 зөрчил илрүүлжээ

2 цаг 20 мин

Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа

3 цаг 14 мин

Канад Улстай хамтарсан “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төсөл амжилттай хэрэгжиж байна

3 цаг 19 мин

Х.Баттулгатай нэр холбогддог Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

3 цаг 21 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Төр хөгжүүлэгч биш, зохицуулагч байя

3 цаг 30 мин