БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ
Б. Марал
2026-04-17
/
Дэлхий

БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 

БНСУ-д энэ оны эхний улиралд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн сард Сөүл хотын төвд болсон К-попын супер од BTS хамтлагийн тоглолтыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган шүтэн бишрэгч нь хүрэлцэн ирсэн нь ийнхүү жуулчдын урсгал нэмэгдэхэд нөлөөлжээ.

Тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны урьдчилсан мэдээллээр, 1-3 дугаар сарын хооронд нийт 4.76 сая гадаадын жуулчин ирсэн нь 2025 оны мөн үеийнхээс 23 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нэгдүгээр улиралд бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Өмнөд Солонгост ирсэн жуулчдын тоогоор БНХАУ тэргүүлсэн бөгөөд 1.45 сая хүн аялсан нь өмнөх оныхоос 29 хувиар өссөн байна. Удаах байрт Япон улс орсон бөгөөд тус улсын 940 мянган жуулчин (20 хувиар өссөн) Өмнөд Солонгост аялжээ.

Орон нутгийн нисэх онгоцны буудлуудаар ирсэн жуулчдын тоо 50 шахам хувиар өсөж, 850 мянгад хүрсэн байна. Ингэснээр орон нутгийг зорих гадаадын жуулчдын эзлэх хувь 34.5 хувь болж нэмэгджээ.

Аяллын хөлөг онгоцны аялал мөн эрс сэргэж байгаа бөгөөд Чежү, Бусан, Инчон зэрэг томоохон боомтуудад аяллын хөлөг онгоцнууд 338 удаа ирж зогссон нь 2025 оны мөн үеийнхээс 52.9 хувиар нэмэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28