Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ
Б. Марал
2026-04-17
/
Соёл урлаг, спорт

Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ

 

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод болж байна.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.

Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Анударь Казахстан, Вьетнам, Энэтхэг, Узбекистаны бөхийг дараалан ялснаар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд Монголын эмэгтэй жүдочдоос ААШТ-ий 13 дахь алтан медалийг эх орондоо авчирч байгаа нь энэ. Өдгөө 19 настай тэрбээр тивийн аваргад түрүүлсэн хамгийн залуу жүдоч болж байна.

Харин 52 кг-д “С” хэсгийг тэргүүлэн барилдсан М.Нандин-Эрдэнэ эхний тойрогт хийлж, улмаар Японы Сачи Очиай, Тажикстаны Мадина Курбонзода, шигшээд Узбекистаны Сита Кадамбоева тус тус өвдөг шороодуулснаар манай эмэгтэй жүдочдын 14 дэх алтан медалийг авч, төрийн дууллаа Ордос хотод дахин эгшиглүүллээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Т.Түмэнжаргал эхний тойрогт хийлж, улмаар Хойд Солонгосын Ёонг Нам Риг ялсан ч шөвгийн наймд Тайванийн Ян Юүвэйд ялагдсан. Улмаар дагах барилдаанд Узбекистаны шилдгүүдийн нэг Достон Рузиевыг, хүрлийн төлөө Казахстаны Аман Бакытжаныг буулган авснаар Монголын тамирчдын медалийн салхийг хагалсан юм. Тэрбээр ААШТ-ээс анхны медалиа хүртсэн нь хүрэл болж байна.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ө.Жанцандорж, К.Ёолк нар шагналт VII байрт шалгарав. Эхний өдрийн дараахь байдлаар манай хоёр алт, нэг хүрэл медальтайгаар ААШТ-ийг тэргүүлж байгаа бол Тажикстан алт, мөнгө, хүрэлтэйгээр хоёрт, Бахрейн нэг алттай гуравдугаар байрт жагсаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28