Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
Б. Марал
Уржигдар 15 цаг 48 мин
/
Нийгэм

Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана

 

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс өнгөрсөн онд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдсэн осол эндэгдлийг бууруулах хүрээнд шат дараатай ажлуудыг хийж байна.

Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарсан билээ.

Тэгвэл өнөөдрийн хурлаар хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцлээ.

Улмаар Бага тойруу дотор 86 байршилд нийт 186 албан хаагч хяналт тавихаар боллоо. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр тусгайлан сургалтад хамруулах байна.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Скүүтер, мопедыг явган хүний замаас буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлье. Эхний ээлжинд Бага тойруу дотор явган хүний замаар явуулахгүй байхад хяналт тавих шаардлагатай байна. Өнгөрсөн намраас л хавар 16 нас хүрээгүй тохиолдолд скүүтер, мопед унах боломжгүй байх тохиргоог хийхийг аж ахуй нэгжүүдэд уриалсан, анхааруулсан. Гэтэл одоо ч зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Азаар хүүхэд өөрөө бэртэж гэмтээгүй байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй. Хаа хаанаа анхаарч хамтарч ажилламаар байна” гэв.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал:

-Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар баруун хөвөөгөө чөлөөлж өгөх. Хөвөөгүй тохиолдолд баруун талаар зорчих боломжийг олгож бусдад хүндэтгэлтэй хандах.

-Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх

-Эхний ээлжинд Бага тойруу доторх 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллах

-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах

-Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуй нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.

-Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.

Иймд иргэд болон жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж байна гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна

Өчигдөр 17 цаг 22 мин

Шүүхээс З. Энхболд, Б.Энх-Амгалан нарт хоёр жилийн хорих ял оноож, тус бүрд нь нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасжээ

Өчигдөр 17 цаг 21 мин

ЖДҮХС-гийн зээлийн хугацааг сунгаснаар ААН-үүд мөнгөн урсгалаа хэмнэж, ажлын байр нэмэгдэнэ

Өчигдөр 14 цаг 30 мин

АНУ, Ираны хэлэлцээ амралтын өдрүүдэд эхэлж магадгүй

Өчигдөр 14 цаг 28 мин

БНСУ-д ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Өчигдөр 11 цаг 18 мин

Төв цэнгэлдэх хүрээлэн маргаашнаас иргэдэд нээлттэй болно

Өчигдөр 11 цаг 01 мин

Улсын хэмжээнд 9.2 сая мал төллөж, мал төллөлт 41.4, төл бойжилт 98.9 хувьтай байна

Өчигдөр 10 цаг 46 мин

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина

Өчигдөр 10 цаг 40 мин

Хермес төв орчмын нүхэн гарцын барилга угсралтын явц 21 хувьтай байна

Өчигдөр 10 цаг 32 мин

Өмнөговь аймгийн долоон сургуулийн 250 сурагч 1000 мод тарьжээ

Өчигдөр 10 цаг 28 мин

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг өнөөдрөөс хэсэгчлэн хааж байна

Өчигдөр 10 цаг 26 мин

“Хүннү эйр” ХХК нь тивийн наадамд оролцох баг тамирчдыг чартер нислэгээр дэмжиж ажиллана

Өчигдөр 10 цаг 23 мин

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна

Өчигдөр 10 цаг 15 мин

АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар

Өчигдөр 10 цаг 14 мин

Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ

Өчигдөр 10 цаг 13 мин

Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа

Өчигдөр 10 цаг 12 мин

Багш нарын цалингийн тогтолцоог цэгцлэхийг үүрэг болгов

Өчигдөр 10 цаг 11 мин

НҮБ: Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй

Өчигдөр 10 цаг 10 мин

Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтэл 6 дахин өсжээ

Өчигдөр 10 цаг 09 мин

Энэ сарын 20-ноос нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана

Өчигдөр 10 цаг 08 мин