Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Б. Марал
2026-04-16
/
эдийн засаг

Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар (2026.04.15) Хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцлээ.

Аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.

2023-2024 онд хүү, торгуулийн орлогын эх үүсвэрээс 322.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 361.2 тэрбум төвлөрсөн байна.

Улмаар нийт орлогын 97.2 хувийг орон нутгийн төсөвт, 2.8 хувийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд үүнд 2.9 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт, 12.4 тэрбум төгрөгийн зөрчилд 41 албан шаардлага, 17 тэрбум төгрөгийн зөрчилд 163 зөвлөмжийг шалгагдагч байгууллагуудад хүргүүлснийг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн хүү, торгуулийн орлого бүрдүүлэгч байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгох, хууль эрх зүйн орчны уялдааг сайжруулах, мөн улсын төсөвт төвлөрсөн орлогыг харьяалах орон нутгийн төсөвт шилжүүлэх зөвлөмжийг Сангийн яаманд өглөө.

Түүнчлэн хугацаа хэтэрсэн торгуулийн үлдэгдлийг үе шаттайгаар барагдуулах арга хэмжээ авч ажиллахыг зөвлөлөө.

Мөн хүү, торгуулийн орлогын төлөвлөлтийг бодит судалгаа, мэдээлэлд тулгуурлан хийх, торгуулийн орлогыг зориулалтын дагуу зарцуулах, хяналтыг сайжруулах чиг үүргээ хэрэгжүүлэх зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгөв гэж Үндэсний аудитын газраас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28