Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 онд зохион байгуулахтай холбогдуулан “Газрын тогтвортой менежмент ба экосистемийн нөхөн сэргээлтийн эдийн засаг, санхүүжилт” сэдэвт эдийн засгийн суурь сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Газрын доройтлын эдийн засгийн (ELD) санаачилга хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Энэхүү сургалтын хүрээнд оролцогчдод газрын доройтол, биологийн олон янз байдлын бууралт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг харилцан уялдаатай байгаль орчны тулгамдсан асуудлуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг ойлгуулахад чиглэсэн цогц мэдлэг олгохыг зорьж буй юм.
Мөн газрын тогтвортой менежмент, экосистемийн нөхөн сэргээлтийг бодлого, төлөвлөлтөд хэрхэн уялдуулах, эдийн засгийн арга хэрэгсэл ашиглах боломжуудыг танилцуулна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ