“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
Б. Марал
2026-02-15
/
Нийгэм

“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бүтээх “Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эрдэмтэн, доктор, зохиолчид батламжаа гардан авснаар албан ёсоор эхэллээ.

Энэхүү бүтээлийн редактор, зохиогчоор сонгогдсон эрдэмтэн судлаачдад батламж гардуулах ёслол ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болж, бүтээлийг туурвих түүхч эрдэмтэд оролцов. 30 боть бүтээх ажлыг Шинжлэх ухааны академид төвлөрүүлэн хийх бөгөөд Монгол Улсын бүрэн түүхийг 1 боть (1954), 3 боть (1966-1968), 5 (2002) ботиор хэвлүүлж байсан ч энэ удаа үндэсний хэмжээний түүхч, эрдэмтдийг өргөн хүрээтэй хамруулан иргэдэд эх түүхийн талаар нэгдмэл ойлголт өгөх зорилгоор Монгол Улсын бүрэн түүхийг бичих ажлыг ийнхүү эхлүүлж байгаа нь энэ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлд гардуулав.  

Монголын түүхийн туршид монголчууд өөрсдөө өөрсдийнхөө төрөөс захиалан бичсэн хамгийн олон боть гарна. Өнөөдөр бидний бүтээхээр зүтгэж буй Монгол Улсын  түүх 30 ботид орох бичсэн үг, өгүүлбэр бүр ирээдүйд Монголын түүхийн чиг баримжаа  үнэний мадаг болон үлдэх түүхэн хариуцлага юм. 2024 оны арваннэгдүгээр сард Их эзэн Чингис хааны мэндэлсний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын түүхийг 30 ботиор нэгтгэн бүтээх ажлыг эхлүүлсэн. Түүхийг 1934, 1950, 1954, 1968, 1984, 2003 онд үе шаттай бичиж хэвлүүлэхдээ мөн л ШУА дээр төвлөрүүлж ирсэн уламжлалтай. Учир нь сүүлийн 30 жилийн хугацаанд эрдэм шинжилгээний боловсон хүчний чадавх эрс сайжирч, судалгааны суурь бааз бэхжсэн. Монголчууд өөрсдийн түүхийг төрийн захиалгаар олон ботиор бүтээж ирсэн уламжлалтай. Манж Чин улсын үед хааны зарлигаар “Гадаад Монголын аймгуудын түүх” зэрэг олон боть бүтээл туурвисан бол Монгол Улсын Богд хааны зарлигаар 11 боть бүтээл хийж байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 5 боть түүх хэвлэж, өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 30 боть түүх бүтээх ажил үргэлжилж байна” хэмээн ярилаа.

Энэ хугацаанд манай эрдэмтэн судлаачид арвин их бүтээл туурвиж, олон шинэ эх сурвалж, хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэд оруулж, мэргэжлийн боловсон хүчний нөөцөө бэхжүүллээ. Иймээс манай судлаачид түүхээ дахин нэгтгэн баяжуулж, маргаантай асуудлуудад мэргэжлийн түвшинд хариу өгөхүйц шинжлэх ухааны нэгдсэн дүгнэлт бүхий цогц бүтээл туурвихаар зорин ажиллаж байна. Өнөөдөр Монголын нийт түүхч, эрдэмтэн судлаачдын хувьд эх орныхоо их түүхийг олон ботиор туурвих хангалттай туршлага, чадавх бүрдсэнийг онцлон тэмдэглэе” гэв. 

“Монголын түүхийн олон үе, чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн шалгуур шаардлагыг хангасан, өндөр ур чадвартай мэргэжлийн судалгааны хүрээлэн, төв, музей, их дээд сургуулийн нийт 150 гаруй түүхч эрдэмтдээс академич 9, шинжлэх ухааны доктор (Sc.D) 19, доктор (Ph.D) 107, магистр 14 оролцож байна. “Монгол Улсын түүх 30 боть” нь Монголын эртний түүхээс Их Эзэнт улс хүртэл 10, Эзэнт улс болон түүний дараах 17 зууны хаадын үе хүртэлх 10, Чин улсын эрхшээлээс өнөөг хүртэл 10 ботиос бүрдэнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28