Б. Марал
2026-04-16
/
Дэлхий

"Бавариа", "Арсенал" багууд Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа

 

Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтод Германы “Бавариа” багийн хөлбөмбөгчид Испанийн “Реал”-ыг 4:3 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа.

Мюнхен хотод болсон уг тоглолтод баваричуудаас Александар Павлович (6 дахь минут), Гарри Кейн (38), Луис Диас (89), Майкл Олисе (90+4) нар, “Реал”-аас Арда Гюлер (1, 29), Килиан Мбаппе (42) нар гоол оруулжээ. Тоглолтын 86 дахь минутанд хоёр дахь удаагаа шар хуудас авсан зочин багийн тоглогч Эдуардо Камавинга талбайгаас хөөгдсөн байна. Хоёр багийн эхний тоглолт Мадридад болж “Бавариа” 2:1 харьцаагаар хожсон билээ. Тус баг хагас шигшээд Францын "Пари Сен-Жермен"-тэй тоглох бөгөөд эхний тоглолт Парис хотод энэ сарын 28-нд, хариу тоглолт Мюнхенд 5 дугаар сарын 6-нд болно. Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын өөр нэгэн хариу тоглолтод Английн “Арсенал” баг өөрийн талбайд Португалын “Спортинг” багтай 0:0 харьцаагаар хайнцсанаар хагас шигшээд шалгарлаа. Өнгөрсөн долоо хоногт Лиссабонд болсон эхний тоглолтод арсеналчууд 1:0 харьцаагаар хожсон юм.

Одоо хагас шигшээд Английн баг Испанийн “Атлетико”-той 29-ний өдөр Мадрид хотод эхний тоглолтоо хийх ба хариу тоглолт 5 дугаар сарын 5-нд Лондонд болно.Аваргуудын лигийн тэмцээний финалын тоглолт 5 дугаар сарын 30-нд Будапешт хотод болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28