Гурван талт уулзалт зохион байгууллаа
Б. Марал
2026-04-16
/
Нийгэм

Гурван талт уулзалт зохион байгууллаа

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон COP17-ын “Цэнхэр бүс”-ийн түр байгууламжийг барьж, тохижуулахаар шалгарсан GL Events компанийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийлээ. 

Уулзалтаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Цэнхэр бүс”-ийн түр барилга, байгууламжтай холбоотой ажлуудыг хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир СОР17 эхлэхэд 123 хоног үлдээд байгааг онцолж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, шийдвэр гаргалтыг шуурхайлах шаардлагатайг тэмдэглэв.

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд хоёрдугаар шатны хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч Ш.Батбаяр хэлэлцээрийн хүрээнд 27 багц нийт 63 ажлын даалгавар дээр талууд санал нэгдэж, техникийн болон үйл ажиллагааны асуудлаар харилцан ойлголцолд хүрснийг танилцууллаа.

Мөн хэлэлцээрт оролцож буй Талууд СОР17-ын бэлтгэл ажлын хоёрдугаар шатны гэрээг 2026 оны дөрөвдүгээр сард багтаан эцэслэхээр санал нэгдсэн болохыг онцлов. Гэрээний эцсийн хувилбар бэлэн болох хүртэл хугацаа алдалгүй ажлыг урагшлуулах зорилгоор уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурж, хэрэгжилтийг эхлүүлэхээр боллоо.

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад бэлтгэл ажлын явц, хурдыг өндрөөр үнэлж, үлдэж буй хугацаанд ажлын чанарт онцгой анхаарч, талуудын хамтын ажиллагааг тогтвортой хадгалах нь чухал гэдгийг онцоллоо. Тэрбээр НҮБ болон гүйцэтгэгч талын зүгээс СОР17-ыг амжилттай зохион байгуулахад бүрэн дэмжлэг үзүүлж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28