Швейцарийн хүн амын тоог 10 саяар хязгаарлах санал гаргажээ
Б. Марал
2026-02-15
/
Дэлхий

Швейцарийн хүн амын тоог 10 саяар хязгаарлах санал гаргажээ

 

Швейцарьчууд цагаачлалын асуудлаас болоод дотооддоо хуваагдалтай байгаа энэ үед барууны үзэлтэй Швейцарийн ардын нам хүн амын тоог 10 саяар хязгаарлах санал дэвшүүлжээ. Тус улсын хамгийн том улс төрийн бүлгэмийн дэвшүүлсэн энэ саналын дагуу санал хураалт явуулах аж. Яг одоо Швейцарь улс 9.1 сая хүн амтай байна.

Санал хураалтыг зургадугаар сарын 14-нд товложээ. Хэрвээ санал хураалтын дүнгээр хүн амын тоог 10 саяд хязгаарлах нь батлагдвал засгийн газар арга хэмжээ авч эхэлнэ. Ингэхдээ хүн амын тоог 9.5 сая хүрмэгц нь орогнол хүсэгчид болон гадаадын иргэдийн ар гэрийг нэвтрүүлэхээс татгалзах арга хэмжээ авах бололтой. Хэрвээ хүн амын тоо 10 сая хүрчихвэл засгийн газар Европын холбоотой байгуулсан чөлөөт хөдөлгөөний гэрээгээ хүчээр цуцлахаас өөр аргагүй болно.

Швейцарь улс Европын холбооны гишүүн биш. Гэхдээ Европын холбоо нь Швейцарийн хамгийн том худалдааны түншид тооцогддог. Талууд 120 гаруй хэлэлцээрээр дамжуулан нэгдмэл байдлаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь Швейцарь улсад Европын холбооны зах зээлд нэвтрэх, хүмүүс чөлөөтэй зорчих, худалдаа эрхлэх боломж олгодог. Хүн амын тоо хэт ихэссэнээс болж Швейцарь улсад төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй болж, дэд бүтцэд ачаалал үүссэн, түрээсийн үнэ өссөн гэж Швейцарийн ардын нам мэдэгдэж байна. Швейцарийн засгийн газар Холбооны зөвлөл гэж нэрлэгддэг долоон гишүүнээс бүрддэг. Эндээс цор ганц нам хүн амын тоог хязгаарлахыг дэмжиж буй нь Швейцарийн ардын нам.

Хэдийгээр Холбооны зөвлөл дотроо ганцаараа боловч ард иргэд энэ саналыг дэмжих магадлалтай. Швейцарийн бүх нийтийн санал асуулгын системийн дагуу юун түрүүнд 18 сарын дотор санал хураалтыг дэмжиж буй 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулах ёстой. Үүний дараагийн алхам нь бүх нийтийн санал асуулга юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28