Хонконгийн шүүх ардчиллын төлөө тэмцэгч Жимми Лайд 20 жилийн хорих ял оноолоо
Б. Марал
2026-02-09
/
Улс төр

Хонконгийн шүүх ардчиллын төлөө тэмцэгч Жимми Лайд 20 жилийн хорих ял оноолоо

Хонконгийн шүүх ардчиллын хөдөлгөөний нэрт төлөөлөгч, хэвлэл мэдээллийн магнат гэгдэх Жимми Лайд үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр 20 жилийн хорих ял оноолоо. Түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард буруутайд тооцсон юм.

Жимми  Лай нь мөн колоничлолын үеийн хуульд тулгуурласан “төрийн эсрэг үзэл суртал тараасан” гэх заалтаар давхар ял сонссон байна. Харин тэрбээр өөрт нь тулгасан бүх хэргийг тууштай няцааж ирсэн. Зарим хүний  хувьд ардчиллын төлөө тэмцэгч баатар, нөгөөдүүлд нь урвагч хэмээн үнэлэгддэг Жимми Лай нь Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар яллагдсан олны танил анхны хүн болоод байна.

Шүүхээс гаргасан шинэ баримт бичигт дурдсанаар, Лай гурван өөр хэрэгт ял сонссон бөгөөд эдгээр ялын нийлбэр нь 35 жилээс давж байсан ч шүүх зарим ялыг давхардуулан эдлүүлэх шийдвэр гаргаснаар нийт хорих хугацааг 20 жил болгон тогтоожээ.

БНХАУ 2020 онд Хонконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлснээр тус хотын хууль эрх зүйн орчин эрс өөрчлөгдсөн. Уг хууль нь: Гадаадын хүчнүүдтэй хуйвалдах, салан тусгаарлах, төрийн эрхийг булаах, терроризм зэрэг гэмт хэргийг маш өргөн хүрээнд тайлбарлаж, хатуу ял шийтгэл оногдуулах боломжийг бий болгосон. Жимми Лайн-ын хэрэг нь энэ хуулийг ямар хэмжээнд, хэр хатуу хэрэглэж байгааг харуулсан хамгийн тод жишээ хэмээн олон улсын хүний эрхийн байгууллагууд үзэж байна.

Үүний зэрэгцээ Лайн гэр бүлийнхэн  шоронд түүний эрүүл мэнд хүндхэн байгаа талаар удаа дараа анхааруулж ирсэн. Харин Хонконг болон БНХАУ-ын эрх баригчид түүнийг эрүүл мэндийн хувьд хэвийн, эрх нь бүрэн хамгаалагдаж байгаа гэж мэдэгдсээр байна.

Прокуроруудын үзэж буйгаар, Жимми Лай нь:

- АНУ болон барууны орнуудын улс төрчидтэй харилцаж,

- Хятадад болон Хонконгт хориг арга хэмжээ авахыг уриалсан,

- Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан дэмжсэн нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж дүгнэжээ. Жимми Лайн хариуд нь “Ардчилал, хүний эрхийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн төдий хэмээн тайлбарлаж, гэм буруугаа эрс няцаасан байна.

Эх сурвалж: BBC

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28