Япон улс АСЕАН-ы орнуудад 10 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно
Б. Марал
2026-04-15
/
Дэлхий

Япон улс АСЕАН-ы орнуудад 10 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно

 

Японы эрх баригчид Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) гишүүн орнуудад газрын тос худалдан авахад нь туслах зорилгоор 10 тэрбум ам.доллар олгохоор шийдвэрлэжээ. Эдгээр улсаас Япон руу эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна. 

Энэхүү шийдвэрийн талаар Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Азийн тэг ялгаруулалттай нийгэмлэгийн (AZEC) орнуудын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр албан ёсоор зарлах аж. 

10 тэрбум ам.долларын санхүүжилтийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкаар (JBIC) дамжуулан олгоно. Японы хувьд энэ нь эрүүл мэндийн салбарынхаа аюулгүй байдлыг хангах алхам бөгөөд Азийн орнууд дахь үйлдвэрлэлийн баазыг дэмжсэнээр диализийн эмчилгээнд шаардлагатай хуванцар эдлэл, эмнэлгийн бээлий зэрэг чухал хэрэгслийн тогтвортой нийлүүлэлтийг хадгалж үлдэхийг зорьж байгаа ажээ. 

Японы эрх баригчид мөн "газрын тос нөөцлөн хадгалах систем" байгуулсан туршлагаасаа бүс нутгийн орнуудтай хуваалцах ажээ. Ираны эргэн тойронд хямрал үүсэж эхлэх үед тус улсын газрын тосны стратегийн нөөц 254 хоногийн хэрэглээгээ бүрэн хангах хэмжээнд байжээ. Нийлүүлэлтийн эх үүсвэрээ олон төрөл болгосон болон энэхүү стратегийн нөөцийнхөө хүчээр энэ оныг дуустал газрын тосны хомсдолд орохгүй гэдгийг тус улсын эрх баригчид мэдэгдэж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28