Уралдаанч хүүхдийн зөвшөөрлийг нотариатын цахим системд бүртгэж баталгаажуулна
Б. Марал
2026-04-15
/
Нийгэм

Уралдаанч хүүхдийн зөвшөөрлийг нотариатын цахим системд бүртгэж баталгаажуулна

 

Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна.

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.11-т уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх,

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.7-д “уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр, эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах”,

Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын 3.5.1-т "хүүхдийг дээр дурдсан үйл ажиллагаанд оролцуулахдаа хүүхдийн өөрийн хүсэл, сонирхол, оролцох эсэх талаар шийдвэрийн үндсэн дээр эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авч оролцуулах бөгөөд тухайн арга хэмжээний хамрах хүрээ, хугацаа, байршил зэргээс хамааран бичгээр зөвшөөрөл авч оролцуулах" гэж тус тус заасан байдаг.

Дээрх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулах зөвшөөрөл"-ийг нотариатын цахим системд бүртгүүлж, баталгаажуулдаг болсон.

Иймд, эцэг, эх, асран хамгаалагч, морины эзэд, уяачид, нотариатчид, нотариатын үүргийг хавсран гүйцэтгэгч нар хүүхдийн эрхийг хангахад анхаарч, хамтран ажиллана уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28